Ш.Батхүү, Г.Алтан нарын хэргийг прокурор руу буцаалаа
Нийслэлийн Хан-Уул  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “Жаст”-ын Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр болов.

"Жаст групп" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Ш.Батхүү нарыг “Эрдэнэт" үйлдвэрийг барьцаалан Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгаад удсан юм.
 
Уг хэрэгт Ш.Батхүүгээс гадна “Алтжин" группийн захирал Г.Алтан, түүний хүү Эдуард Сүрэн, “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой албан тушаалтнуудаас үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг, Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Г.Амарбат нарыг холбогдуулан шалгаж буй.

Өчигдрийн хуралд “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, "Жаст"-ын Ш.Батхүү, Б.Мөнхжаргал, “Алтжин" группийн захирал Г.Алтан, түүний хүү Эдуард Сүрэн нар оролцохоор ирсэн бол бусад хариуцагчдыг өмгөөлөгч нь төлөөлөн оролцсон юм. 

Энэ хэргийн урьдчилсан хэлэлцүүлэгээр Ш.Батхүү Ч.Ганзориг Б.Мөнхжаргал Г.Амарбат Г.Алтан Э.Сүрэн нарт холбогдох хэргийг прокурорт буцаан  шийдвэрлэжээ.

О.Гэрэл 
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-03-06 20:52:59
    shiidvel ajilgui bolokh geed bga bhao shuuh ni iim niigemd ajil hiihed hetsuu boljee deedsuudtei terseldvel gadnii nuluugui uhne ajil hiihgui bolhoor avilgalch ...
  • Toluulee !!! 2019-03-06 04:30:39
    Odoo naad todorhoi ezen holbogdogchtoi hergee deerhi humuuseer ni neg ch togrog dutaalgui ter Standart bankind ni toluul !!!
  • зочин 2019-03-06 03:49:48
    Барьцаалаад зээл авсан үнэн юм бол яагаад ингээд асуудалаа шийдэж чадахгүй байгаад байдпаг юм болдоо хөөөрхий
  • Бат 2019-03-06 03:07:52
    Тодорхой хэрэг шүү дээ Эрдэнэтийг барьцаалж зээл авсан тэгээд л тэр олон сар ярилаа одоо шийдээч
  • гоо 2019-03-06 01:45:01
    Яана даа ямар мэдлэг чадваргүй нөхөдүүд шүүх прокрорт байдаг байнаа хоорондоо хэрэгийг бөмбөг шиг шидэх юм чадваргүй авилгач нөхөдийг солих хэрэгтэй.