ХХБ-ныхан барьц алдаж, нийгмийн сүлжээ хэрэглэгчдийг буруутгаж эхэллээ
Эрүүгийн цагдаагийн газраас өчигдөр Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон “Монголиан коппер корпорэйшн” компанийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг баривчлан, саатуулсан. Тэднээс бүтэн өдрийн турш байцаалт авч, шалгалтын ажиллагаа үргэлжилж буйг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн юм. Эдгээр хүмүүсийг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-аас худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулсан үйл ажиллагаанд оролцсон гэх асуудалтай холбогдуулан баривчилсан нь энэ.

Уг асуудалтай холбогдуулан ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү “Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой хэргийг АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа. Үүнтэй холбогдуулан Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монгол зэс” корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг саатуулан шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн мэдээллийг олон нийтэд өгсөн.

Тэгвэл Худалдаа хөгжлийн банкныхан ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон нар нь ямар асуудлаар шалгагдаж байгаа талаар мэдээлэлгүй байна уу эсвэл мэдэн будилж байна уу гэмээр мэдэгдэл гаргасан байна.

Уг мэдэгдэлд "Сүүлийн өдрүүдэд ... нийгмийн сүлжээгээр ХХБанкны үйл ажиллагаа, түүний удирдлагыг илт буруутгасан агуулга бүхий мэдээ мэдээллийг тогтмол давтамжтайгаар өргөн хүрээнд тарааж... явуулснаас гадна тэдгээр мэдээлэлд үндэслэн тус банкны ТУЗ-ийн дарга, Гүйцэтгэх захиралд холбогдуулан шалгах ажиллагаа эхлүүлсэн байна" гэжээ.

Нэг үгээр хуулийн байгууллага цахим орчны  мэдээлэлд үндэслэн Худалдаа хөгжлийн банкныханг шалгаж байгаа болж таарах нь. Банк бол цэвэр итгэлцлийн байгууллага. Тэгэхээр нэг буруу ойлголт нийт салбарт муу нөлөөтэй. Гэтэл Худалдаа хөгжлийн банкнаас нийтийн сүлжээ хэрэглэгчдийн буруугаас болж дарга, удирдлагуудыг шалгаж байна хэмээн мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэл гаргасан ХХБ-ны холбогдох албаныханд та бүхэн дарга, удирдлагуудаа ямар асуудлаар шалгагдаж байгаа талаар мэдээлэл аваагүй бол Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон нарыг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-аас худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулсан үйл ажиллагаанд оролцсон гэх асуудалтай холбогдуулан баривчилж, саатуулсан гэдгийг хэлэхэд илүүдэхгүй биз.
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Usa s 2019-03-07 19:52:38
    Hudaldaa hughlin bankiig dampuuruulah heregtei.....ulsiin omch bolgood dahin hubvchlal hiih heregtei. Ulaan zaim davarsan nuhdiig huuliar shiitgeh heregtei.
  • иргэн  2019-03-07 07:34:53
    хууль бусаар худалдан авах ажиллагааг з/байгуулсан гэж... хууль бусаар шуу!!! П.ГОО гуай
  • Зочин 2019-03-07 07:01:39
    Улсын ард тумний мэдлийн уйлдвэрийг хувьдаа авах шунаг санаа хаанаас гардаг байна
  • Zochin 2019-03-07 01:06:23
    Er ni bol bankuudiin ajillgaa togtvortoi baih tusam l irgeded ashigtai yum bga um.
  • шууданч 2019-03-06 10:58:45
    Төр дээрэмчин. Гэхдээ сайн дээрэмчид гадагшаа дээрэм хийдэг юм билээ. Харин манайх бол овгийг нь тэжээж байгаа саалийнхаа үнээг алаад өөртөө үнэгэн зах авдаг .....
  • тэнэг 2019-03-06 10:50:08
    Хувийн компанийг хүчээр дампууруулдаг МАНы коммунистууд.Тэнэгтэж бнаа.Тэнэг мал монголчууд гуйлгачин байхдаа таарсан
    • зочин 2019-03-09 03:59:12
      Өнөөдөр МАН Коммунист гэж байхгүй харин Капитатист Монгол хөрөнгөтний нийгэмд амьдарч байгаагаа мэдэр
    • зочин 2019-03-09 03:54:14
      Төр хувийн өмчид халдах эрхгүй бид нэгэнт худалдан авсан Банк бол зах зээлийн дүрэм журмаараа үйл ажиллагаагаа явуулж байгаа Төр нь иргэдтэйгээ нийлж
      • зочин 2019-03-09 03:57:06
        Төр нь иргэдтэйгээ нийлж Банкуудыг буруутгах үндэслэл байхгүй бидэнгүйгээр төр ард иргэд хаашаа ч хөдлөхгүй ш дээ
  • иргэн 2019-03-06 08:54:01
    зөвхөн энэ хүнийг барьж хорьж байгаа биш улсаа эвгүй байдалд оруулж бгаа гэдэгээ мэдэж бгаа болову
  • zochin 2019-03-06 07:20:57
    Цаана нь байгаа ХХБ ийн ажилчид болон тэдний гэр бүлийг бодсон болов уу?
  • zochin 2019-03-06 06:07:29
    yuren mongold facebook twitter gej hergui, haah heregtei. uls turig hulsni setguulchid har pyarchid hiideg bolood udaj baina.
  • ZOCHIN  2019-03-06 05:51:17
    MONHBAATARIIN HELJ BAIGAA UG ,ELBEGDOTJIIN HELSEN UG YG IJILHEN...TA NAR YAJ BAIGAA YM BE...HUVIIN HORONGO DEEREMDEED ...MONGOLOOS GADNIIHAN BUGD GARNA CH GEH ...
  • Zochin 2019-03-06 05:01:55
    Yul bolood bnaa.burhan mini.ingej baigaad geree l bitgii nuraachaarai mongolchuud min.
  • Дорлигжав 2019-03-06 03:37:53
    Мөнхбаатар нь томорч байна лээ дээ. Бас бариад хоричооч. Монголын эсрэг юм хийчээд одоо орос нь буцааж авна ч гэх шиг. эд нар монгол хүмүүс мөн үү.үйлийн үрээ ү...
  • 111 2019-03-06 03:32:56
    ter neg erguu pazan Purew hench bilee bas ter mantuu shig bandi negch togrog Toriin mongonoos awaagui geed l shaaj baisan daa ! Huzna biz ta nar
  • ??? 2019-03-06 03:19:15
    1990-ээд онд явагдсан өмч хувьчлалаар улсын үйлдвэрийн газруудыг банкны (улсын) зээлээр л худалдаж авсан шүү дээ!!! Тэгвэл тэднийг одоо яах юм бэ???
  • Зочин 2019-03-06 03:12:09
    ШУДАРГА БАЙХЫГ ХҮСЭЖ БАЙНА.
  • Бат 2019-03-06 03:05:49
    Одоо оросууд гэрээгээрээ ч өгөх тэгээд ч Эдэнэтийн ашигтай үе өнгөрч байгаа уурхай нөөц байвч гүнээс гаргах нь ашиг буурдаг үе шүү дээ
  • kkk 2019-03-06 02:35:11
    Хэрэв төрийн мөнгөөр худалдаж авсан гэж байгаа бол хувьчлалын үед төрийн мөнгөөр хувьчилж авсан бүх өмчүүдийг буцаах хэрэгтэй.
  • !!!!! 2019-03-06 01:42:09
    Mye,Enkhbold, Elbegdorj, Altanhuyag, Selengiin zasag noyon baisan Erdenebat, Shugel Erdenebat... ene hediin hamsaatnuud niileed MANAN ! Bolgoomjil !!!
  • Зочин 2019-03-06 01:41:57
    Нийгмийг хүнд үед авч явалцсан хувийн хэвшил рүүгээ ингэж сошиалаар дайрч болохгүй. Бид Венесуэл биш.Монголчууд цөөхүүлээ гаднаас өмчөө оруулж ирлээ шүү дээ
  • иргэн 2019-03-06 01:32:05
    Булавч бултайн даравч дардайн гэдэг шиг хулгайч бол хулгайч юм шалгаж ,хөрөнгийн хурааж ахиж луйвар хулгай хийвэл яадагийг үзүүлэж сургамж болгох хэрэгтэй.