Салхитын тусгай ажиллагаа “Эрдэнэт” дээр ингэж үргэлжлэв
Эрүүгийн цагдаагийн газраас өчигдөр тусгай ажиллагаа явуулж,  Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг,  гүйцэтгэх захирал О.Орхон нарыг баривчлан саатууллаа.  Мөн   “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин , “Монголын зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар нарыг  дуудаж, байцаалт авсан юм.    Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших “Энхжин” хотхонд гүйцэтгэх ажиллагааг явуулж, Д.Эрдэнэбилэгийг саатуулсан бол О.Орхоныг ажлын байран дээрээс нь баривчилсан юм.  Гүйцэтгэх ажиллагаатай холбоотой мэдээллүүдийг тоймлон хүргэж байна.

“Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин өнгөрсөн долоо хоногт хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн.   Энэ үеэр “”Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудлаар ташаа мэдээлэл тараасан ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг шүүхэд өгснөө мэдэгдсэн байдаг.  Тэгвэл өнгөрсөн даваа гаригт  “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг  төрийн мөнгөөр авсан байж болзошгүй, санхүүгийн эх үүсвэрийг босгосоне схемыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ олонд дэлгэж тайлбарласан. Мөн “Пүрэвтүвшин миний дүү болгоомжтой байгаарай, хуулийнхан очно шүү” гэх мэтээр болгоомжлуулж байлаа. Тэгвэл ердөө нэг хоногийн дараа хуулийнхан очиж таарав.  Салхитын тусгай ажиллагаа “Эрдэнэт” дээр өчигдөр ийнхүү  үргэлжилсэн юм. Одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар ЗГХЭГ-ын дарга байхдаа 2019 он гарахын өмнөхөн Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дахь Салхитын мөнгөний ордыг дайлаар мордож очоод “эзэлж” байв. Яг энэ төрлийн тусгай ажиллагааг өчигдөр Л.Оюун-Эрдэнэ “удирдсан” юм.

Ц.Пүрэвтүвшин: Намайг хүчээр авчирлаа

“Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшинг  “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-аас худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулсан үндэслэлээр өчигдөр хамгийн түрүүнд байцаасан юм.  Түүний  цагдаагийн албан дээр байцаагдаж байх үед О.Орхон, Д.Эрдэнэбилэг нарыг баривчлах ажиллагаа явагдаж байв.  Ц.Пүрэвтүвшин “Мөрдөн байцаагчийн зөвшөөрөлгүй яриа өгөх боломжгүй. Намайг өнөөдөр үүрээр энд хүчээр авч ирлээ. Өчигдрийн нэвтрүүлэгтэй холбоотойгоор байцаалт авч байна гэж ойлгож байна” гэх тайлбараас өөр зүйл хэлсэнгүй.  Харин ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар О.Орхон, Д. Эрдэнэбилэг, Ц.Пүрэвтүвшин нарыг шалгаж байгаа. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. АТГ, ЦЕГ-аас хамтарсан ажлын хэсэг хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгалтын ажиллагаа явуулж байна” гэлээ.

М.Мөнхбаатар: Манай компани төрөөс мөнгө аваагүй

“Монголын зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар ЦЕГ дээр ирж тайлбар мэдээлэл өглөө.  Тэрээр “Манай компанийн зүгээс ямар нэгэн мөнгө төрөөс аваагүй. Монголбанк, Хөгжлийн банкны албан бичигт байгаа. Намайг ирж мэдүүлэг өг гэсэн. Тэрний дагуу мэдүүлэг өгөхөөр ирж байна. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ биднийг төрөөс мөнгө авсан хэргээр шалгаад байгаа шүү дээ. Би хувьдаа дөрвөөс таван удаа цагдаагийн газар ирсэн. Бид бүхэн санхүүгийн мэдээллээ төрийн байгууллагад гаргаж өгсөн. Манай компанийн авсан зээлийн гэрээ олон нийтийн сайтад байгаа. Энд төр хувийн компани руу дайрч байгаа процесс гэж харж байна. Манай компани Худалдаа хөгжлийн компанитай зөвхөн зээлийн харилцаатай” гэсэн юм.  Нууцаас гаргасан материалын тухайд хоёр жилийн өмнө ил гарсан зүйл.  Л.Оюун-Эрдэнэ сайд хоёр жилийн өмнөх явдлыг яагаад дахин гаргаж ирээд байна. Нөгөө талд нь 51 хувийн асуудал яригдаад мөнгөө төлөөд явж байгаа шүү дээ. Эх баригч нам одоо болох гэж буй Эрдэнэтийн шүүх хурлыг намжаахын тулд ийм ажиллагаа хийж байна” гэсэн тайлбар өглөө. Ийнхүү өчигдөр “Эрдэнэт” үйлдвэрийн асуудалтай холбоотойгоор баригдсан эрхмүүдийг 4-5 цаг байцааж, гэр албан өрөөнд нь нэгжлэг шалгалт хийлээ.  О.Орхон, Д.Эрдэнэбилэг, Ц.Пүрэвтүвшин нарыг үргэлжлүүлэн саатуулах эсэх нь  дугаар шилжих мөчид  тодорхойгүй байв.  Эх сурвалжийн мэдээлснээр Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг үргэлжлүүлэн 48 цаг саатуулан шалгана гэсэн мэдээллийг өгөөд байв.

 “Зууны мэдээ” сонин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2019-03-07 01:19:23
    Битгий гоншигноод бай, хийсэн үйлийн үрээ үүрээд аавынхаа хаалгыг тат, тэгвэл шударга ёсонд нийцнэ
  • !!!!! 2019-03-06 07:40:05
    za ta heded itgedeg genen garuud Mongolchuud l bish shuu! Zaanaa hamgaalalttai geed ih zodgor baih shiw dee aanMuusain ologchinguud ta nariig 1-iig ch uldeelgui...
  • ЗӨВ 2019-03-06 07:05:42
    Шударга төр үгүйлэгдэж байсан. ОДОО төр ажиллаж эхэллээ ЗӨВХӨН хуулийнхан л гай болж магадгүй. ПРОКУРОР, шүүхийн задарсан албан хаагч нар саад болж магалгүй. Ал...
    • зочин 2019-03-06 14:33:04
      49 хувь чинь 1978 оны 2 улсын байгуулсан гэрээ ёсоор 40 жилийн дараа буюу 2018 онд монголд үнэгүй шилжих ёстой байсан юм шүү ,Үүнийг Элбэгдорж,Багабаньд нарын б...
      150.129.140.111
      Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2019-03-06 06:39:13
    Монгол банк, Хөгжлийн банк 2 чинь хуурамч бичиг өгсөн юм биш үү Мөнхбаатар аа!
  • zochin 2019-03-06 03:20:06
    Ene zuilig barij avsan deeree unen zoviig togtooj neg tiish ni bolgoh .Huulinhan diilehgui huch dutval olon ulsin shuuheer shiiduulj muharlah heregtei.
  • иргэн 2019-03-06 03:04:29
    үнэнийг нь л ард түмэнд мэдээлэх хэрэгтэй,
  • зоччин 2019-03-06 02:39:03
    баяраллаа одоо бух зуйл элэрч байнадаа элбэгдорж эрдэнтин нууц дусаж байгаа гээд байсан ийм учиртай байждээ муу булэг луйварчид одоо надуул чинь оргонодоо!!!!!!...
  • kkk 2019-03-06 02:32:32
    Оросын эзэмшлийн 49%-ийг Монголд оруулж ирсэн нь буруу юм байна л даа."Эрдэнэт" 100% Монголынх болсон нь буруу юм байна л даа.
    • монгол 2019-03-06 10:45:40
      Оруулж ирэхдээ хуулийн дагуу л оруулж ирэх ёстой байсан шдээ. УИХ, ард түмнээс нууж, хуйвалдааны аргаар оруулж болохгүй шдээ.
    • битгий мушгиад бай 2019-03-06 05:50:27
      төрийн өмчийг хулгай хийсэн нь буруу
  • эзэн 2019-03-06 01:45:43
    монгол банкнаас Золжаргалтай хамтарч хууль бусаар мөнгө авсан, засгийн газрыг хахуулдсных нь төлөө ХХБ_ны хөрөнгийг хураая