310 дугаар ангийн сарын төлөвлөгөөт ажил хийх гэж яваад амиа алджээ
ЗХЖШ-ын алба хаагч золгүй байдлаар амиа алдсан хэрэг гарсан талаар мэдээлсэн билээ.

Тэгвэл энэ хэрэгтэй холбоотойгоор ЗХЖШ-ын Хяналт, шалгалт үнэлгээний газрын шинжилгээ үнэлгээний ахлах мэргэжилтэн, дэд хурандаа С.Өлзийтогтох тайлбар өглөө.

Тэрбээр “Хоёрдугаар сарын 28-нд 310 дугаар ангийн сарын төлөвлөгөөт ажлын дагуу “Найман шарга” сувиллын газар хайрга татахаар томилогдсон хоёр ажилтан албан үүргээ гүйцэтгэж явахдаа осолд орсон. Хайрга татах ажилд нэг жолооч, мөн ахлах ахлагч Я.Г туслах жолоочоор томилогдон явж байсан.

Тухайн үед ачааны машин дээр хайрга ачиж дуусаад хөдөлсөн. Зуун мод орчмын элсний карьер дээр хөрс нь элсэрхэг, газар нь гулгамтгай нөхцөл байдалтай байсан учраас машин дээшээ өгсөж явахдаа хүч алдан зогссон. Ийм нөхцөлд машинаа хөдөлгөхийн тулд ахлах ахлагч Г нь буугаад ивээс хайн туслахаар болсон. Энэ үед жолооч, ахлах ахлагч хоёр үл ойлголцсоны улмаас машин ухарч, гулган осол гарсан байна.

Манай 310 дугаар ангийн харьяа “Найман шарга” сувиллын газрын барилгын ажиллагаанд буюу цахилгааны шугам татах ажилд туслахаар явж байсан.

Ослын газарт 19.00 цагийн орчимд очиход цагдаагийн байгууллагад мэдэгдээд цагдаагийнхан ирж ослын газар үзлэг, шалгалт хийсэн. Осол гаргасан жолоочийг Налайх дүүргийн цагдаагийн байгууллагад шалгаж байгаа учраас хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Dorjgotov 2019-03-05 16:42:15
    Osol helj ireh bish.
    202.9.44.152
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-03-05 14:17:54
    Мэдлэгээс өөр хүчтэй зэвсэг гэж үгүй Бяр чадалтай байх сайхан Ухаантай байх бүүр ч сайхан (M.Горький)
    122.201.21.125
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-03-05 08:13:48
    женко монгол ялж байгаа нь энэ дээ ямар ч хеделмер хамгаалалгуй цэргуудийг тушаалаар ажиллуулсны харгай
    202.9.43.68
    Мэдэгдсэн Хариулах
    • NARAA 2019-03-05 08:55:44
      MAHkурт
      202.179.31.119
      Мэдэгдсэн Хариулах