Мөсний баярын үеэр зам тээврийн осол бүртгэгдээгүй байна
“Хөх сувд-2019” өвлийн баяр энэ сарын 02-03-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд зохион байгуулагдав. Энэ үеэр гадаад, дотоодын 27000 гаруй иргэн, жуулчин, 3200 орчим тээврийн хэрэгсэл зорьж арга хэмжээнд оролцсон байна.
 
Булган, Хөвсгөл аймгуудын Замын цагдаагийн хэлтсээс зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр хяналт шалгалт, хөдөлгөөн зохицуулалт хийж ажиллажээ.

Хяналт шалгалтаар тус аймгуудын замын цагдаагийн тасаг, хэсгээс нийт 18 алба хаагч 10 чиглэлд 24 цагийн байнгын болон хөдөлгөөнт эргүүлд үүрэг гүйцэтгэсэн байна.
 
Үүний үр дүнд “Хөх сувд-2019” мөсний баярын үеэр тус чиглэлийн автозамуудад зам тээврийн осол, хэрэг бүртгэгдээгүй байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.