ОХУ-тай хамтарч шинэ төмөр зам барина
Монгол Улс ОХУ-тай хамтран Мон­голын төмөр замын сүл­жээг хөгжүүлэх хөтөлбөрийг бат­лах тохиролцоонд ирэх оны гуравдугаар сарын 1-ний до­тор багтаан хүрэхээр эрмэл­зэж байна гэсэн мэдээлэл “Рос­­сийская газета” сонины өчигд­­рийн дугаарт гарчээ. Хө­төлбөрийн хүрээнд шинэ төмөр зам барих бөгөөд хаагуур та­вих шийдэл нь эдүгээ гараад бай­­гаа юм байна. Шинэ төмөр зам тавьснаар, нэгд,  ОХУ-Мон­­гол, Хятад гурван улсын тө­­мөр замаар тээвэрлэгдэх ачаа эргэлтийн хэмжээг 15 ху­виар нэмэгдүүлэх, хоёрт, уул уур­­хайн орд газруудыг төмөр зам­тай авто замаар холбосноор ол­бор­лолтыг хоёр дахин нэ­мэг­дүү­лэхийг зорьж байгаа ажээ. Нэмэгдсэн барааны 20 хувийг ОХУ-ын бараа бүтээг­дэхүүн эз­лэх гэнэ. 

Centerra Gold Inc. компанийн Бизнесийн хөгжил хариуцсан дэд ерөнхийлөгч Денис Квонг “Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан орнуудаас хам­гийн томд тооцогдох алт­ны ордууд нь Кыргызстан, Мон­голд оршиж байгаа юм /Энд ал­даа гарчээ. Монгол Улс хэ­зээ ч ЗХУ-ын бүрэлдэхүүнд бай­гаа­гүй юм/. Энэ бол бүс нутгийн эдийн засгийн харилцааг хөгжүүлэх нэгэн боломж” хэмээн мэдэгдсэн байна.

Тэгэхээр энэ боломжийг ашиг­лахын тулд эхлээд юуны тү­­рүүнд шинэ төмөр зам ба­рих зайлшгүй шаардлагатай болж байгаа нь мэдээж юм. Өөрөөр хэлбэл, ОХУ, БНХАУ-ыг холбосон төмөр за­мыг Мон­голын нутгаар та­вих шаард­лагатай. Үүнийг Улаан­баа­тар тө­мөр зам хувь нийлүүл­сэн ний­гэмлэгийн дэд бүтцийг хөг­жүү­лэх болон шинэ төмөр зам та­вих аргаар хэрэгжүүлэх бол­жээ.

Хөтөлбөрийн нэг хэсэг нь Сүх­баатараас Хятадын хойд хил рүү холбосон төмөр замыг барьж байгуулах явдал юм. 1100 км үргэлжлэх энэ зам ба­ригдсанаар ОХУ-БНХАУ-ыг хол­босон транзит тээврийн гол шугам бэлэн болох юм. Үүнээс гадна Соловьевскоос Чой­бал­сан хүртэл тавигдсан тө­мөр замыг цааш БНХАУ-тай холбох, Курагиногоос Кы­зыл, Монголын Баян-Өлгий /Ас­гатын орд/ дайруулан БНХАУ руу гарах төмөр замыг барьж байгуулахаар төлөвлөж бай­гаа ажээ /зураг үзнэ үү/.  Ту­ва­гийн БНУ-ын Ерөнхий сайд Шолбан Кара Оол энэ та­лаар “Тува, Баруун Монгол, БНХАУ-ыг холбосон төмөр зам баригдсанаар гурван улсад бүс нутгаа хөгжүүлэх боломж нээг­дэнэ” гэж мэдэгдсэн бай­на.

Энэ оны тавдугаар са­рын сүү­лээр ОХУ-ын Санкт Пе­тер­­бургт болж өндөрлөсөн Эдийн засгийн форумын үеэр хойд хөр­шийн Эдийн засгийн хөгж­­лийн яам, Сангийн яам Кура­гино-Кызыл чиглэлийн 415 км төмөр зам барих ажлыг сан­хүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан талаар бид тухайн цаг үед нь мэдээлж байсан би­лээ. Энэхүү төмөр зам нь цааш­лаад Монголын нутгаар /Ас­гат/ дайрч, БНХАУ руу гарах боломжтой гэж оросууд үзэж байгаа юм байна. Энэ нь ОХУ-ын Алтайн хязгаарын нүүрсний ордуудыг ашиглах зорилгоос үүдэлтэй бөгөөд хэрвээ манай тал хамтарч чадвал Асгатыг ашиглахад ч асар их дөхөм болох шийдэл юм.



Оросуудын хувьд, Курагино-Кызылын чиглэлийн төмөр за­мыг төр, хувийн хэвшлийн сан­хүүжилтээр энэ оны ес­дүгээр сараас эхлэн барихаар бэлт­гэл ажилдаа орсон бөгөөд Мон­голын нутгаар дайрч БНХАУ руу гарах “хоёр дахь шатны” гэж хэлж болох үе шат нь 2018 оноос хойш хэрэгжих боломжтой гэж үзэж байгаа юм. Харин манай тал хоёр хөршийн тээврийг ну­таг дээгүүрээ дамжуулдаг бол­гох зорилгоо биелүүлэхийн тулд зайлшгүй шинэ төмөр зам барих ёстой. Хэрвээ хоёр тал хүчин чармайлт гаргаж, төлөвлөгөө хэрэгжвэл цаад тал нь 2020 он гэхэд ОХУ, Монгол Улс, БНХАУ гэсэн төмөр замын сүлжээ бэлэн болох боломж байгаа аж.
Монголын мэдээ
Х.Сайхан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.