Үр хүүхдийнхээ хүчирхийлэлд өртсөн 34 ахмад настан хүчирхийллийн эсрэг тусламж авчээ
Тэтгэврийн насныхан эдийн засгийн болон сэтгэл санааны хохирол амсах нь түгээмэл байдаг. Эцэг, эхээрээ тэтгэврийн зээл авахуулж, мөнгийг нь өөр зүйлд зарцуулах нь эдийн засгийн хүчирхийлэл болдог байна. Ахмадуудын 70 орчим хувь нь тэтгэврийн зээлтэй гэсэн статистик байдаг. Ийнхүү тогтмол орлогогүйгээс болж эмээ ч авч ууж чаддаггүй, эдийн засгийн хувьд хүүхдүүдийнхээ хамааралд орж, өөрийн гэсэн мэдэлгүй болдог байна.

Түүнээс гадна үр хүүхэд нь хүчирхийлж, гэрээсээ хөөх, асрамжийн газарт очихыг хүсээгүй байхад нь хүчээр аваачиж өгдөг байна.

Тухайлбал, өнгөрсөн 2018 онд гэр бүлийн хүчирхийллийн 1017 гэмт хэрэг бүртгэгдсэнээс үр хүүхдийнхээ хүчирхийлэлд өртсөн ахмад настан 34 байжээ.

Тэд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар хууль хяналтын байгууллагад хандаж, түр хамгаалах байранд хоргодох тусламж авчээ.
 

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Т 2020-07-25 01:32:06
    Жинхэнэ дарангуйлалыг хүсээ юу чи
  • Бат 2019-03-05 01:52:19
    Үндсэн хуулинд ёрөнхийлөгчийн засаглалтай болох өөрчлөлт оруулахгүй бол олигархууд төрөөр тоглоод дууслаа Бид нэг гарт төвлөрсөн үедээ хүчтэй байсан түүхтэй