Хорт хавдраар өвчлөгсдийн 77 хувь нь хожуу шатандаа оношлогджээ
"Хавдрын өвчлөлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар" Монгол Улсын Ерөнхий сайдад асуулга тавьсан байна.УИХ-ын эмэгтэй гишүүдийн тавьсан уг асуулгын хариуг Ерөнхий сайд өнгөрсөн баасан гарагт хүргүүлжээ.

Монгол улсын хэмжээнд өнгөрсөн онд 6073 хүн хавдраар шинээр оношлуулжээ.Улмаар 4412 хүн хорт хавдрын улмаас нас барсан байна. Нийт хорт хавдраар өвчлөгсдийн 77 хувь нь хожуу шатандаа оношлогдсон аж. Аймаг, дүүрэг, нарийн мэргэжлийн эмнэлэгт 19 мянга гаруй хүн хорт хавдрын хяналтад байна. Элэгний хорт хавдар 36.1 хувь, ходоодны хорт хавдар14.8 хувьтай зонхилж байгаа бол уушгины хорт хавдар 8.5 хувь,улаан хоолойн хорт хавдар 6.4, хувь,умайн хүзүүний хорт хавдар 6.1 хувийг эзэлж байна.
П.АНИР 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.