Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхуг огцрохыг шаардлаа
Тель Авив хотод Израилийн  100 гаруй иргэн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхуг албан тушаалаасаа огцрохыг шаардсан байна. Энэ нь тус улсын прокурорын газраас Ерөнхий сайдыг гурван удаа авлига авахыг оролдсон гэж буруутгаж байгааг мэдэгдсэнтэй холбоотой ажээ. Мөн ерөнхий прокурор Авихай Мандельблит хахууль, залилан, итгэлийг  буруугаар ашигласан гэсэн гурван шалтгаанаар Бенжамин Нетаньяхуг шийтгэхийг зорвж байгаа юм байна. Хабима талбайгаас Ерөнхий сайдын тэргүүлдэг Ликуд намын байр хүртэл алхсан жагсагчид байрны хананд “Нетаньяху, Израиль ичиж байна” гэсэн уриаг өлгөсөн байна. Энэ тухай “Иерусалим пост” сонинд “Жагсагчид Ерөнхий сайдыг эсэргүүцэж авлигач гэр рүүгээ зайл” гэж хашхирч байсныг онцлон бичжээ. Харин Израилийн  сөрөг хүчний намын депутат Мерец Михаль Розин Нетаньяхуг өөрөө огцрох ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Энэ талаар Изриалийн олон нийтийн  “Кан” радиогоос хийсэн судалгаагаар тус улсын иргэдийн  32 хувь Бенжамин Нетаньяхуг албан тушаалаасаа огцрох ёстой гэж  үзэж байгаа ажээ.

"Зууны мэдээ" сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.