Г.Уянга гишүүн лоббид автчихав уу
Саяхан нэг танил маань түрээсийн байрны эрэлд гарчээ. Тохитойхон нэг өрөөнд хоёр дүүгээ оруулчих санаатай байр хайсаар Сансарт нэг байр олсон байгаа юм. Тэрбээр эзэнтэй нь уулзаж, мөнгөө урьдчилаад төлчихөж. Эндээс л бүх “адал явдал” хэлсэн байна. Байр нь халаалт муутай, дөрвөн хүн амьдрахад харьцангуй жижиг гэх мэтээр шүүмжлэлтэй асуудал гарч ирсэн учраас тэрбээр өөр байр сонгох болсноо хэлээд мөнгөө буцааж авахыг хүссэн ч өнөөх эзэн гэгч нь өгөхгүй хэмээн гэдийжээ. Хоёр хоногийн хугацаанд өөр хүн орчих байсан юм. Цагг хугацаагаар намайг сүйтгэлээ хэмээн хэрүүл зарга болж утсаа салгаад алга болжээ. Эцэст нь өнөөх бүсгүй хуульчид хандаж тусламж гуйсан ч эвийг нь олж харьцаж байгаад мөнгөө ав гэхээс өөр зөвлөгөө өгөөгүй гэдэг.
 
Тэрбээр, арга эвийг нь олж, ахаа эгчээ хэмээн аргадаж гуйсаар чамгүй хэдэн төгрөгийг цаг хугацаа алдуулсныхаа төлбөрт өгөөд мөнгөө буцааж авчээ. Ийм тохиолдол өнөөгийн нийгэмд хар мянга бий. Хуульч нь хүртэл ямар хууль бариад очихоо мэдэхгүй учраас аргыг нь ол гэсэн арга ядсан зөвлөгөө өгч байгаа юм. Өнөөгийн нийгэмд “түрээслэгч” гэх нэр зүүсэн бүхэн жинхэнэ дураараа дургиж байгаа. Аманд орсон үнээ хэлчихээд зогсоно. Ард түмэн түүнийг нь голж шилэх эрх байхгүй. Ялангуяа хүйтний улирал дөхөөд ирэхээр орон байргүй болсон оюутан, дөнгөж гэр бүл болсон залуу гэр бүлийн сонголт нь нийтийн байр болдог. Цаашлаад дэлгүүрийн лангуу, үсчний суудал, гудамжны жижигхэн зайг хүртэл түрээслэх болсон өнөө үед хамгийн их эрх нь зөрчигдөж байгаа хүмүүс түрээслэгчид болчихоод байна.
 
Тэд өөрсдийнхөө зохиосон гэрээг барьчихаад түрээслэгчийг өөрийн дураар дарамталдаг болсон. Чадахгүй бол яв, зайл цаана чинь түрээслэх хүмүүс дугаарлаж байна гэсэн үгийг маш олон хүн сонсч байгаа гэдэгт итгэлтэй байна. Түрээслэгчийн эдлэх эрх, түрээслэгчийг хамгаалах хууль байхгүйгээс олон мянган иргэн аманд орсон мөнгийг нь төлж, орц, байрны нэг өрөөнд өнөө
маргаашаа өнгөрүүлж байгаа. Тэндээс хөөгдөөд очих газаргүй, эсвэл илүү үнэ өртөг хэлсэн нэг газарт очих учраас түрээслэгч эздийнхээ таалалд нийцүүлэн амьдардаг нь үнэн.
 
Зах зээлийн үнээс өндөр байвал хэнд хандахаа тэд мэдэхгүй. Эрхээ зөрчүүлж, хөхөө өвлөөр гудамжинд гарчихвал ямар хууль бариад очихоо ч ойлгохгүй. Хувийн эзэмшил хэмээн хашаандаа балгас барьчихаад яамны сайд аятай ямбалзаж байгаа тэднийг хэн номхотгох нь таавар хэвээр. Амьдрах байр, ажиллах орчин, үйлчлүүлдэг газрууд нь хүртэл “түрээс” гэх ганцхан үгээр тодорхойлогдож байгаа өнөө үед Түрээслэгчдийн эрх ашгийг хамгаалах хууль хамгийн хэрэгтэй байна. Нийгмийн хүлээлт ч гэж хэлж болно. Уг нь УИХ-ын гишүүн Г.Уянга цаг үеэ мэдэрч энэ талаар дуугарсан ч өнөөдрийг хүртэл хуулийн бараа сураг дуулдсангүй.
 
 
Тэрхэн үедээ шоудаад өнгөрсөн үү, эсвэл түрээсийн байрны эздийн лобби орчихов уу. Аргаа барсан хүний л хардлага. УИХ-ын гишүүд бүгдээрээ түрээсийн барилгуудаас ашиг олдог учраас энэ хуулийг лоббидоод байна уу хэмээн хардаж сууна, ард түмэн. Тийм бишсэн бол хууль хэдийнэ батлагдаж, ядарсан иргэд нь ядахдаа түрээсийн мөнгөнд дарлуулахгүй амьдрахсан. Авдаг цалингаа илүүчлэн байж дүүдээ туслах гэсэн бүсгүй ч шуналын тулам болсон “өвгөн”-өөс төлбөрийн мөнгөө бүрэн авчих байлаа. Ядахдаа л надад таалагдсангүй, тав тухтай орчноо бүрдүүлж чадаагүй учраас би төлбөрөө буцааж авах эрхтэй гэж дуугардаг болохсон. Тэр болтол хэдэн жил хүлээх вэ, гишүүд ээ. Бүгдийг нь хувийн эдлэн, хаус, орон сууцаар хангаж чадахгүй юм гэхэд түрээсээ зөвөөр төлөөд хэл үггүйхэн хэдэн төгрөгөө цуглуулж байр авах боломжийг нь хангаж өгөөч.
 
Монголын мэдээ
Б.Өнөртогтох
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • marmot 2014-09-10 14:23:49
    навсагнасан юм хархаараа хошгирч байдаг монголчууд өөртөө дүгнэлт хийх хэрэгтэй эдийн засаг гэж юу хэлдгийг мэдэхгүй хүмүүсийг толгой дээрээ гаргачихаад ядуу хоосон гэдгээрээ өрөвдүүлэх гэж улс төрждөг нийгмээс илүү гэгээлэг зүйл хүлээх утгагүй
    203.194.117.60
    Мэдэгдсэн Хариулах
  • Тэрслүү 2014-09-10 12:44:29
    За сэтгүүлч ээ эхлээд \"түрээс\", \"орон сууц хөлслөх\" гэдэг хоёр өөр гэрээний ялгааг олоод мэдчих. Дараа нь юмаа бичдээ.
    150.129.141.83
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-09-10 11:00:12
    эд нарыг энэ булхай луйварынх нь төлөө там хүлээж байдаг гэдгийг даан ч ойлгохгүй өрөвдмөөр хүний арьс нөмөрсөн чөтгөрүүд....
    90.176.182.29
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-09-10 10:57:35
    наадахи Уяанга зэргийн хүмүүс нь,ядарсан олны төлөө юу ч хийж чадахгүй.Худлаа хошгоруулж гарч ирээд,Оюу-Толгой мэт компанын хувьцаа дарж аваад,нэг хэсэг толгой өвдөхгүй амьдрах сонирхолтой. Тэдний толгойд өөр юү ч байхгүй гэж жирийн иргэн би бодож байна д
    90.176.182.29
    Мэдэгдсэн Хариулах
  • Od aye 2014-09-10 07:16:06
    Ed nar yu hiij buteesen be Hun muulj surduulj bgad alban tushaal ahidag jinhene luivarchid ,!!!!!!!!!!!
    112.72.13.63
    Мэдэгдсэн Хариулах
    • chi dahij toirog baikhgui shuu 2014-09-10 08:29:21
      namai torigoos l lav chi baikhgui shuu uyanga min.
      202.180.220.72
      Мэдэгдсэн Хариулах
  • Od aye 2014-09-10 07:13:12
    Baliar jagsaal tsugllaan gej bgad turd gars an jinhene luivarchid bat zandan uyanga magnai ganbaatar shig humuust Heidii Boltol malluulah be ard tumeen !!!!!!!!!!!!!
    112.72.13.63
    Мэдэгдсэн Хариулах
  • Od aye 2014-09-10 07:13:07
    Baliar jagsaal tsugllaan gej bgad turd gars an jinhene luivarchid bat zandan uyanga magnai ganbaatar shig humuust Heidii Boltol malluulah be ard tumeen !!!!!!!!!!!!!
    112.72.13.63
    Мэдэгдсэн Хариулах
  • Od aye 2014-09-10 07:13:04
    Baliar jagsaal tsugllaan gej bgad turd gars an jinhene luivarchid bat zandan uyanga magnai ganbaatar shig humuust Heidii Boltol malluulah be ard tumeen !!!!!!!!!!!!!
    112.72.13.63
    Мэдэгдсэн Хариулах
  • hehe 2014-09-10 05:05:13
    ugaasaa lobichin avgai balai hyyr
    202.5.196.170
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2014-09-10 06:36:17
      unen unen, naad balai avgai chini yu gej hoshgoruulj showdaj garch irlee, tgsen odoo uuruu tom aj ahuin negjuudtei huvisan lobbyboh bolson doo. nuhur ni aria tolgoitoi, naad chini bol hudlaa hudlaa
      122.201.25.238
      Мэдэгдсэн Хариулах
  • jervis 2014-09-10 03:23:30
    Zarchimiin huvid orno geed tolboroo hiisen bol ter tureeslegchiin zovshuudee!!!Onorntogtohoo yumaa medej bich.Orno gej orchihoo udalgui boliloo garlaa mongoo avya gedeg yu gesen ug ve?!?!?tiim duraaraa yum yu baihavdee.
    150.129.142.84
    Мэдэгдсэн Хариулах
  • гэрээгээ зөв байгуул 2014-09-10 02:40:57
    гэрээгээ л анхнаасаа зөв байгуулна биз дээ. гэрээний эрхзүйн ойлголт дутмагаас болж байгаа болохоос иргэд хувийн өмчөө түрээслэх түрээслүүлэхэд төр оролцох ямар хэрэг байгаан. юм болгонд төр төр гэхээ болиод өөрсдийн тархиа цэнэглэх тал дээр анхаарвал яас
    103.26.193.26
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-09-10 02:00:03
    Энэ мэт хүмүүс улсын их хурлын гишүүн болчихсон байхад улс орон яаж хөгжих вэ дээ.
    203.91.119.234
    Мэдэгдсэн Хариулах
    • зогги 2014-09-10 05:23:59
      1. УИХ-ын гишүүн бидний л нэг шүү дээ. Өөрсдөө олигтойхон гэрээ хийж чадахгүй байж гишүүд супер хууль хийж чадахгүйг гайхнаа бас. 2. Монголд мэргэшсэн хуулчдаас бүрдсэн парлемент байгаагүй цагт чамбай хууль гарахгүй.
      180.235.185.113
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-09-10 01:19:14
    Тэмцэгчид маань амьдрал ахуй нь дээшилж байр , машин албан тушаалтай болсон ш дээ, одоо дугарч болохоо байсан
    202.179.24.75
    Мэдэгдсэн Хариулах