Өнөөдөр болох үйл явдал

10.00 цагт Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хурлын зааланд Нийслэлд хотод баригдаж буй барилгуудын хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, Нийслэлийн Цагдаагийн газрын дарга нар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.Утас: 99070909

10.00 цагт "Оюунлаг, чадварлаг ирээдүйд хамтдаа" семинар Мэдээллийн технологийн үндэсний паркын Сургалтын төвд болно.

10.00 цагт Ялалтын талбайгаас Энх тайвны нэрт зүтгэлтэн Шри Чинмойн санаачилсан Эвийн Өргөө энх тайвны гүйлт УБ-аас Замын-Үүдийг чиглэлд эхэлнэ.

Энэхүү гүйлт нь дэлхийн 140 гаруй орныг дамжин даян дэлхийд энх амгаланг уриалдаг билээ.

11.00 цагт УИХ-ын гишүүн Ж.Батзандан Баянзүрх дүүргийн 11-р хорооны, 13:00 цагт 10-р хорооны, 16.00 цагт 12-р хорооны иргэдтэй уулзалт хийж, тойргоос сонгогдсон гишүүний хувьд хийсэн ажлаа танилцуулахын хамт иргэдийн санал хүсэлтийг хүлээж авна.  Уулзалт хороодын байранд болно

11.00 цагт нийслэлийн 2 дугаар дунд сургуульд байгалийн ухааны хичээлд хэрэглэгдэх сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжийг Боловсрол, шинжлэх ухааны яамаас гардуулж өгнө. Тус үйл ажиллагаанд БШУ-ны сайд Л.Гантөмөр болон Японы элчин сайд нар оролцоно. Утас: 98119897

11.10 цагт “Ардчилал шударга ёс” Монголын эмэгтэйчүүдийн холбооноос гадаадын хэвлэлүүдэд гарсан ноцтой мэдээллийн талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.

12.00 цагт "Хүсэл зорилгоо нэгтгэе" Үндэсний хөдөлгөөнөөс Чингисийн талбайд цуглаан зохион байгуулна. Утас: 77110070, 91195745

12.00 цагт  CБД-ийн 18-р хорооны нутаг дэвсгэрт “Монгол Глобал” ХХК-ний шинээр байгуулсан хүүхдийн тоглоомын талбайн нээлтийн ажиллагаа  Сүхбаатар дүүрэг, 18-р хороо, “Бэлх плаза”-д болно. Утас: 99118236

12.00 цагт Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Д.Дэлгэрбат болон бусад албаны хүмүүс Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөнө. Утас: 91426622

12.30 цагт Хэлмэгдсдийн холбооноос цаг үеийн асуудлаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

12.30 цагт  Улс төрийн хэлмэгдэгсдийн өдрийг тохиолдуулан МАХН-ын удирдлагууд, гишүүд дэмжигчид Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөнө.

15.00 цагт БШУЯ-аас зохиолч, уран бүтээлчдийн дунд зарласан хүүхдийн утга зохиолын уралдаанд бүтээл нь шалгарсан зохиолчдыг БШУ-ны сайд Л.Гантөмөр хүлээн авч уулзана. Утас: 98119897, 91913865

17.00 цагт Монгол-Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан "Цаг хугацаа ба орон зай" Нүүдлийн урлан 2014 үзэсгэлэнгийн хаалтын арга хэмжээ Туушин зочид буудлын 1 давхарт байрлах 976 арт галерейд  болно.

17.30 цагт Хувийн Хэвшлийг Дэмжих Үндэсний Зөвлөл ТББ нь ПУМА ИМПЕРИАЛ зочид буудлын Хурлын зааланд Хувийн Хэвшлийн Хөггжил IV - Эдийн засгийн сэтгүүлчдийн уулзалтыг зохион байгуулна. Утас: 70114481, 89014272

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.