Дахин нуранги болох эрсдэлтэй, аврах ажиллагаа явуулах хүндрэлтэй байна гэв
Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайд гарсан ослын голомтод Онцгой байдлын байгууллагын 30 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж, нурангид дарагдсан дөрвөн иргэн, КАТ-374 загварын эксковатор, КАТ-D-8-Т загварын бульдозерыг гаргах ажиллагааг явуулж байна.

Нурангийн талбайд хөрсний усны ундрага ихтэй, уурхайн хананаас ус урсаад байгаа учир дахин нуранги болох эрсдэлтэй, аврах ажиллагаа явуулах хүндрэлтэй байгаа аж.

Одоогийн байдлаар аврагчид нурангид дарагдсан дөрвөн иргэн, хоёр техник рүү хүрч очих зам тавьж, усыг соруулах хоолойн холболтыг хийж байна. Мөн бульдозерыг татан гаргахын тулд троссын холболтыг хийхээр дөрвөн аврагч дөрвөн метрийн гүнтэй, шавартай усанд 1-6 удаагийн шумбалт хийгээд байна.
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-03-02 07:24:06
    хууль зерчдег компаниудын ажлын эцсийн ур дун энэ дээ гарсан дугнэлтийн дагуу тусгай зевшеерлийг цуцалсан бол ийм зуйл гарахгуй шуу дээ
    202.9.43.20
    Мэдэгдсэн Хариулах