Цэцэрлэгүүдийн тарах цагийг хойшлуулъя
Нийслэлд энэ хичээлийн жилд төрийн өмчийн 178 цэцэрлэг, төрийн бус өмчийн 250 цэцэрлэгт нийт 75579 хүүхэд хамрагдаад байна. Энэ нь  2-5 насны хүүхдийн 72,3 хувийг эзэлж байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 4,6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт.
Өнөөдрийн байдлаар төрийн өмчийн 31683 ор бүхий 178 цэцэрлэгт 59474 хүүхэд хүмүүжиж байгаа нь цэцэрлэгийн барилга хүчин чадлаасаа даруй 1,87 дахин илүү ачаалалтай ажиллаж байгааг албаныхан хэлж байна.

Тэгэхээр энэ тооны хүүхдүүдийн эцэг эх хувийн болон төрийн байгууллагад ажиллаж байна гэсэн үг.
Монголын Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооноос Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт хандан, нэгэн хүсэлтийг илгээгээд байгаа бөгөөд одоо хэр нь хариу нь ирээгүй байна. Энэхүү хүсэлтэд төрийн өмчийн цэцэрлэгүүдийн тарах хугацааг 18.00 цаг болгон сунгаж өгөхийг хүссэн. Өнөөгийн мөрдөж буй цагийн хуваариар цэцэрлэгүүд оройн 17.00 цагт тардаг. Харин энэ нь ажил хийдэг гэр бүлд багагүй асуудал үүсгэдэг учраас тарах хугацааг нэг цагаар сунгахыг хүссэн юм.

Тэд хүсэлтдээ “Бид цэцэрлэгт сурч, хүмүүжиж байгаа 75 мянган гаруй хүүхдийн эцэг, эхийн нэрийн өмнөөс дараах хүсэлтийг танд хүргэж байна.  Төрийн өмчийн цэцэрлэгүүд 17.00 цагаас тардаг нь ажил албатай аав, ээжүүдийн хувьд “хүүхдээ авах-ажлаа таслах” сонголтод хүргэж, гэр бүл болон ажил олгогчид таагүй хүндрэл үүсгэсээр багагүй хугацаа өнгөрчээ. 

Энэхүү асуудлыг 18.00 цагт цэцэрлэг тардаг болгон өөрчилбөл олон аав, ээж ажлаа тайван хийх нөхцөл бүрдэнэ.  Дээрх шийдвэрийг гаргахад төсөв мөнгөнд ямар нэг хүндрэл учрахгүй. Цэцэрлэгийн ангийн хоёр багш өглөөд ээлжлэн нэг цагаар хойш ирж, оройд нэг цагаар хойш ажиллахад шийдэгдэн гэдэгт итгэлтэй байна.  Эмэгтэйчүүд, залуу гэр бүлүүдийн ажиллах нөхцөл боломжийг дэмжин энэхүү хүсэлтийг нааштай шийднэ хэмээн бид найдаж байна.  Монголын эмэгтэйчүүдийн Хөдөлмөрийг дэмжих холбоо” гэжээ.

Тэгвэл энэ асуудлаар өнгөрсөн өдрүүдэд эцэг эхчүүд олон нийтийн сүлжээгээр санал бдлоо илэрхийлсээр байсан бөгөөд тэд  уг саналыг дэмжиж буйгаа илэрхийлж байв.

Ер нь энэ асуудал энэ жил анх удаа сөхөгдөж байгаа биш ээ. Өмнө нь ч бас цэцэрлэгийн ажиллах цагийг сунгах талаар эцэг эхчүүд олон санал гомдол гаргаж байсан билээ. Иймээс БШУЯ цэцэрлэгийн  цагийг хойшлуулах асуудалд хариу өгөх цаг болсон юм шиг ээ.

У.Ганаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • цэцэрлэгийн багш 2014-09-11 09:39:23
    бид нар бас хүн шүү дээ ардаа амьдралтай хүмүүс шүүдээ 6 тарна гэдэг чинь 7 гээд ажлаасаа гарнаа унаандаа сууна 8 гээд очино бидний амьдралыг дээд тушаалтангууд сайн бодоорой эсвэл 2 ээлжийн багштай болго, цэцэрлэгийн багшийн ажил маш хүнд тасралтгүй 10
    103.26.193.11
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2014-09-11 02:38:28
    Багш нь хүн юм байгаа биз дээ Ямар ч судлагаа үндэслэлгүйгээр 6,00 болгоно гэж зүтгээд байх юм Цэцэрлэгийн үндсэн багш 7,30-17,30 хүртэл цайны цаггүй 10 цаг, туслах багш 8,00-17,00 хүртэл цайны цаггүй 9 цаг ажиллаж байна, нэг анги 25 хүүхэдтэй байх ёстой
    67.213.218.74
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2014-09-10 13:24:04
    Та үр хүүхдийнхээ төлөө яаж ажлаа зохицуулах нь таны хэрэг, цэцэрлэгийн багш доод тал нь 10 дээш цаг ажилладаг юм. Цалинжуулж чадвал бие золиосолж хөдөлмөрийн хуулийг зөрчиж ажиллахаас, ардчилагчид минь... хэлж байгаа болон дэвшүүлж байгаа санаагаа тунгаа
    103.26.193.7
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2014-09-10 07:20:18
    тэгээд 18.00 цагт ажил нь тардаг эцэг эх яах болж байна
    202.131.225.147
    Мэдэгдсэн Хариулах
  • nmb 2014-09-10 05:27:25
    ТАРАХ ЦАГИЙГ НЬ ХОЙШЛУУЛЧИХААД ХОЙШИЛСОН ЦАГААР НЬ АЛБАН ЁСООР НЭМЖ ХООЛ ӨГӨХ ХУУААРИЙГ НЬ ХИЙЛГЭЭРЭЙ ДЭЙ БИ Л ЛАВ ХҮҮХДЭЭ 5,6 ГЭЭД АВАХАД БАГШ НЬ ИЛҮҮ ЦАГИЙН МӨНГӨ НЭХЧИХСЭН,,ХҮҮХЭД МААНЬ АЙМААР ӨЛСЧИХСӨН БАЙДАГ БАЙЛАА, аргагүй эрхэнд хувийн цэцэрлэг
    182.160.32.160
    Мэдэгдсэн Хариулах
  • aav 2014-09-10 00:33:47
    yag zuv demjij bna bid oroi ajilaasaa 17 tsagt tardag tegeed huuhdee avah gej buglurch tugjirch yavsaar baital 18 tsag boldog ochood avah geheer bagsh nar ni iluu tsagiin mungu 3000 tugrug avch bna bid tusviin baiguullagd ajildag tsalin muutai deerees ni
    103.9.90.130
    Мэдэгдсэн Хариулах