Д.Сумъяабазар сайд тусгай зөвшөөрлийг нь цуцалсан байсан бол жолооч нар амиа алдахгүй байх байлаа
Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт байрлах “Алтайн хүдэр” компанийн охин компани болох “Эко алтан Заамар” уул уурхай, алтны компанийн талбайд өчигдөр орой ноцтой осол гарав.

Карьерийн хана нурснаас болж, 80 м гүнд дөрвөн жолооч машин техниктэйгээ унаж нурангид дарагдав. Одоогоор тэднийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа ч амьд байх боломжгүй гэдгийг онцгой байдлын албаныхан хэлсэн юм.
Харин азаар хоёр хүний амь насыг шуурхай аварч, эмнэлгийн тусламж үзүүлсэн байгаа юм.

Дээрх охин компани нь хууль бусаар үйл ажиллагаа явуулж, алт олборлодог юм. Уул уурхайн ажил эхлэх болоогүй байхад ийнхүү хууль дүрэм зөрчиж дур мэдэн ажиллуулж байгаад хүний амь нас хохироов. Хуулинд захирагддаггүй, том эрх дархтай компанийн удирдлагуудад авах арга хэмжээ гэж байхгүй бололтой.

Төв аймгийн Заамар сумынн иргэд нутгаа, газраа ухуулж сэндийчүүлэхгүй тэмцээд ч дийлэхгүй байгаа юм.

Вант улсын дарангуйлал болсон "Эко алтан Заамар" ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг уг нь цуцлуулах шийдвэрийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат гаргачихаад байхад УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар шийдэхгүй байсаар гацаажээ. Хэрвээ энэ асуудлыг цаг алдалгүй шийдсэн бол өнөөдөр дөрвөн жолооч амиа алдаж, хоёр ажилтан эрүүл мэндээрээ хохирохгүй байх байлаа. Яагаад хууль дүрмээ ягштал баримталдаггүй юм бэ. Ажил хариуцсан салбарын сайд нь ийм хариуцлагагүй хайнга байж болохгүй биз дээ.

Хэдий дээрх ноцтой ослыг газар хөдлөлттэй холбож тайлбарлаад байгаа. Яагаад гэвэл алт гэдэг газрын гагнаас байдаг. Газар ухах тусам хөрс нь сулардаг талаар ярьж байгаа юм.

Харин онцгой байдлынхан бол газар хөдлөлттэй холбож тайлбарлахгүй байгаа юм. Хэдийгээр ажилчид өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй гэж буруутгах ч нөгөө талаар компани 100 хувь буруутай. Яагаад гэвэл үйл ажиллагаа эхлэх болоогүй байхад нууцаар карьераа ажиллуулж эхэлсэн.

Ер нь энэ компани дээр өмнө ч удаа дараа иймэрхүү ноцтой осол гарч, эрдэнэт хүний амь нас үрэгдэж байсан юм. Тэр бүрт хэргийг нуун дарагдуулдаг. Амиа алдсан болон эрүүл мэндээрээ хохирсон ажилчдынхаа ар гэрийг мөнгөөр амыг нь тагладаг гэдэг.

Өчигдрийн ноцтой осол гарахад компанийнхан нуух гэж оролдсон байгаа юм. Эсэн мэнд аварсан хоёр хүнээ хар машинаа зөөж, сумын эмнэлэг бараадуулжээ. Ар гэрийнхэнд нь мэдэгдээгүй байгаа юм. Түүгээр ч барахгүй гадагшаа янз бүрийн мэдээлэл цацахгүй байхыг үүрэгдэж, уурхайн ажилчдын гар утсыг хураан авсан гэх мэдээлэл ч байгаа юм. Ингэж хууль бусаар, хуудуутай ажил явуулж байгаа хуулинд захирагддаггүй, Баян Ч.Базарын компани балаг тарьж эхлэв. Энэ үйлдэлд салбарын сайд ч буруутай болж таарч байгаа.

Тиймээс хуулинд захирагддаггүй, мөнгөтэй, эрх дархтай компанид эрүүгийн хариуцлага хүлээлгэ. Тусгай зөвшөөрлийг нь бүр мөсөн цуцлаж, дахин ажиллахгүй болтол нь арга хэмжээ аваачээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗГ-ЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТ БАЙХГҮЙ БАЙНА 2019-05-18 01:51:51
    ЗАСГЫН ГАЗАР ЭНЭ ТӨРИЙН САЙДУУДАА ХЭЭЛ ХАХУУЛД ХЭР ӨРТСӨНИЙГ ШАЛГАДАГ ХЯНАДАГ БАЙГУУЛЛАГТАЙ БОЛМООР БАЙНА АА ЗҮГЭЭР Л АЯСЫГ НЬ ДАГААЛ ЗГ НЬ САЙДДАА УДИРДУУЛААД
  • иргэн 2019-03-05 02:20:44
    Сумъяабазар өөрөө шуналын тулам штэ, мөнгөөр хэнийг ч юуг ч арилжина. Хүрэлсүх хэлсэндээ хүрдэг хүн боо хүний, өөрийн гэхгүй адил тэгш хариуцлага тооцох бх.
  • Bonnefee 2019-03-04 15:30:15
    Sain torloo hurdan olog... um ma ni bad mi hum...hariutslagguin zud...
  • roma 2019-03-03 09:42:02
    uhsen huuree hiij songoson um hogchino zaya n halaglasan huurnuudee!
  • Uuganaa 2019-03-02 23:19:53
    bayn Bazar gej aihtar ih gariin deeremchin gedgiig olon hunees barimttai sonsoj bailaa. Tur zasag gej baidag bol ene etgeeded zaawal hariutslaga tootsoh estoi !...
  • Долгорсүэн заанд 2019-03-02 13:51:39
    Таны гурван хүү гурван өөр намын гишүүн энэ монголын ядарсан ард түмний төлөө юм хийхүү та юу гэж бодож байна монголын нэртэй сүртэй хайртай бөх эцэг хүний хуьь...
  • Уурхайчин 2019-03-02 12:24:24
    УУЛ УУРХАЙН ОЛБОРЛОЛТ ХҮНД САЛБАР ! ХҮНИЙ АМЬ ҮРЭГДСЭН НЬ НЭН ХАРАМСАЛТАЙ . ЗАРИГ.МН ЗЭРЭГ САЙТУУД МӨНГӨ ӨГСӨНГҮЙ ГЭЭД БАЛБААД БАЙХ ШИГ. ХОРИХ , ХААХ ШИГ АМАРХА...
  • Кххх 2019-03-02 09:16:58
    Бох сайд улсын их хурлын гишуунтэй орон ганц монгол байх шуу
  • Hs 2019-03-02 07:14:42
    Mergejliin bish ul dolooson yumnuud ni said darga hiigeed bhr ingehgui yahav de getel jinhene mergejiltei humuus ni gadagshaa yavaad duusaj bh shg bn doo
  • NJ 2019-03-02 05:57:48
    Biye ni hogjchihson tolgoi ni olgoi bson humuus , holimog tsustan hedhen humuus ard tumniig daranguilj huuliig ulandaa gishgej shudarga uneng ugui bolgoh gj!...
  • uuu 2019-03-02 04:05:11
    ene davga 2 hamaaral buhii uul uurhain kompanitai gadaadad duu davga ni erunhiilugch ah 2inho neriig baraid tom tom mungu yaraid bi erunhiilugch bolno5geed...
  • Сүрэн 2019-03-02 02:40:50
    Бид ядуу сэтгэж ямар нэг зүйлийг холбогдох дээд газар энэ хүрэхээс өмнө тухайн ажилтан түүний дээр ажиллаж байгаа олон тушаалтантай ярьж байж ажил сайжирна
  • Sumya, Zagdjaw hoer zailaa ! 2019-03-02 01:12:38
    Za daa iim huneer said hiilgeheer ch ene bitgiihel zondoo yum garna doo! Tegeed bas ydaj baihad Zagdjaw geed hooson tolgoitoi enuuneesee doloon dooryum ded ni !...
  • АСА 2019-03-01 17:25:29
    Чадахгүй л дээ. Долдой сайд=саад.
  • zochin 2019-03-01 14:08:33
    aimgiin mergejiin hynaltiinhan yu hiij bsan yum be aan
  • zochin 2019-03-01 13:25:20
    Энэ ГЭРЭЛ гэж нэг сэтгүүлч юм дандаа турхирсан юм бичиж байхын
  • ЗАЛУУ 2019-03-01 12:29:21
    СУМЪЯАБАЗАР ГЭЖ ДҮНХҮҮ ТОЛГОЙТЫГ НЭН ДАРУЙ ОГЦОРУУЛАХ БОЛЖ ДЭЭ
  • Бат 2019-03-01 10:36:12
    Бид их туйлширах юм аа энэ хүн сайд тэр газар дээрээ олон л энэ ажлыг хариуцах хүн байгаа энгэж хол үсрээд ажил сайжирахгүй
  • Зөвөө  2019-03-01 09:54:33
    Амийг нь нэх шээсээ...
  • Zochin 2019-03-01 08:45:13
    Bolovsrol medleggui teneg hun yaj said hiigeed udur honogiig unguruuldeg bna aaaa
  • Нар 2019-03-01 08:24:05
    Яанаа хайран улс минь яйран боллоо.Энэ балай боловсролгүй бөхчүүд төрд гарснаар.Суммъяабазараас амьнасыг нэхэх хэрэгтэй шүү ах дүүс нь
  • Zochin 2019-03-01 08:16:59
    Arai kheterkhii yumaa 4 khun amia aldaadbaikhadsaid ni ajillaa khiigeed l baikh uu
  • zochin 2019-03-01 06:58:09
    sumiya tolgoi hurehgui baij mongolloor toglood yahav dee !!! hojim unen yalna shuu !!!
  • зочин 2019-03-01 06:02:57
    хурэлсухийн талынх болохоор хун алсан ч хуульгуй негее талын хун бол сонгуульд нэрээ дэвшуулсэн ч буруутай иймд сумьяабазар буруугуй жолооч нар буруутай гэх биз...
  • гэсэр 2019-03-01 04:28:52
    Сумъяа гэж дуп вех сайд хийхээр л ойлгомжтой юмаа