461 дүгээр ангид хүн нас барсан хэргийн талаарх тайлбарууд
ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан иргэн Б энэ сарын 24-нд амь насаа алдсан хэрэг гарсан.   Хэргийг ЦЕГ-ын Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс шалгаж байгаа юм байна. Тэд өчигдөр шалгалтын явцыг мэдээлэв. ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр энэ талаар тайлбар өгсөн. Үүнээс өмнө АТГ-аас саатуулагдаж байхдаа нас барсан иргэний талаар мэдээлэл өгсөн байдаг. Албаны тайлбаруудыг тоймлон хүргэж байна.  
 

ЦЕГ: Камерын бичлэгийг бүрэн эхээр нь шалгаж байна

ЦЕГ-ын Мөрдөн байцаах газрын дэд дарга С.Буянжаргал хэргийн талаар мэдээлэл өгсөн.  Тэрээр “Талийгаач Б-г санаатайгаар хөнөөсөн гэх мэдээлэл гарлаа. Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийг бүх талаас нь шалгаж, тодруулж байна. Цагдан хорих ангийн хяналтын камерын бичлэгийг бүрэн эхээр нь хуулбарлан, шалгаж байна. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд мөрийн баримтуудыг  ШШҮХ-нд явуулсан. Дүгнэлт хараахан гараагүй байна. Мөн хэргийн газрын үзлэгээр гэрээслэл хураан авсан. Тухайн гэрээслэл дээр бид шинжээч томилсон байгаа.  Түүнчлэн талийгаачийн тэр өдөр хүнтэй уулзсан гэх асуудал дээр холбогдох бүх л мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа”  гэв.

Ц.Амгаланбаяр: Ажлын хариуцлага алдсан алба хаагчдыг чөлөөлсөн

Үүний дараа  ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр мөн мэдээлэл өглөө.  Тэрээр  ”ШШГЕГ-ын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулж, дотоод хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэн шалгалтын ажил дууссан. Шалгалтаар тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид буюу давхрын харуул хамгаалалтын ажилтан, дүрс бичлэгийн албан хаагчид ажлын байранд хариуцлагагүй хандан сонор сэрэмж, хяналтаа сулруулсныг тогтоосон. Ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлаар шалгалтын дүнг хэлэлцээд эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан хүмүүст хариуцлага тооцсон. 461 дүгээр ангийн дарга, харуул хамгаалалт эрхэлсэн дэд дарга, ерөнхий жижүүр, ээлжийн дарга, харуул хамгаалалтын холбогдох ажилтныг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн шийдвэр гарсан” гэсэн юм.

АТГ: Хахуулийн хэрэгт хамтран оролцогчоор сэжиглэн саатуулж байсан

Харин үүнээс өмнө хоёрдугаар сарын 25-нд АТГ-аас талийгаачийн талаар тайлбар мэдээлэл өгч байв. Тэд “Харамсмаар үйл явдал боллоо.  Талийгаачийг Салхитын мөнгөний орд газрыг эзэмшигч компани, ордыг ашиглагч компани хоорондын маргаанаас үүдэн саатуулж байсан.   Хууль хяналтын байгууллага тухайн маргааныг хянах явцад их хэмжээний хахууль өгсөн хэрэг бүртгэгдэж, хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг төлөвлөгөөний дагуу явуулж байсан.  Шалгах явцад нэр бүхий хүмүүст хахууль өгсөн байж болзошгүй хэмээн сэжиглэж, энэ хэрэгт талийгаачийг сэжиглэн 48  цагийн хугацаатай баривчилсан. Мөрдөн байцаах газраас талийгаачийн гэр, ажлын байранд нэгжлэг хийж, баримтуудыг хураан авсан.  Талийгаачийн хувьд хэрэг нь шалгагдаж байгаа. Цаашид үйл ажиллагааны нууцлалыг хадгалах, гэм буруутай этгээдүүдийг олж тогтоох ажиллагаа явагдана. Хахууль өгөх авах хэрэгт хамтран оролцогчоор энэ хүн сэжиглэгдсэн” гэж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-03-02 15:10:25
    Хууль ,хяналтын нөхдүүд үнэхээр шудрага дүгнэлт гаргана гэдгээ илэрхийлээд тэр камерийн бичлэгээ нийтэд ил болгочих.
    178.164.252.180
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-03-02 13:25:34
    Эх орноосоо урвагчид шоронд амь насаа алдах есгvй. Энхрий бяцхан хүүхдүүд тэгээд тэдний золиос болох ёстой юу. Энэ муу эмээг сайн дарамталсан байцаагч нартаа ба...
    202.126.89.93
    Мэдэгдсэн Хариулах
  • Nj 2019-03-02 06:59:25
    Avilgalchid luivarchid MANAN NYAMDORJ bugd l shuten barildlagatai bh.Hariutslagiin togtoltsoog bii bolgoh heregtei.Mongoliin shudarga hun buhen negdehtun!!!
    66.181.161.71
    Мэдэгдсэн Хариулах
  • Й 2019-03-02 04:36:42
    Нямдорж огцроочээ!!! Хvн шоронд амь насаа алдах есгvй!!! Хамгийн том хариуцлага хvлээх хvн нь Нямдорж!
    139.5.217.112
    Мэдэгдсэн Хариулах
  • У 2019-03-01 15:21:16
    Хэн алдаг юм бэ сумны гарз л бна
    64.119.21.20
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн  2019-03-01 14:44:43
    баахан тайлбар хэлж гоншинож байгаад гадны нөлөө бхгүй гэнэ биз мэдэж цөхөх юу бн
    66.181.160.30
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-03-01 13:25:17
    Нямдорийн ажлыг нь хийлгэх хэрэгтэй,Зоригийн хэрэг үнэн мөнөөрөө шийдвэрлэх цаг нь болоод байна шүү
    64.119.17.99
    Мэдэгдсэн Хариулах
    • У 2019-03-02 04:38:18
      Нямка еерее Зоригийн хэргийн хамжигч шvv дээ. Ш.О агсан захаиалагч нь, Нямка хамжигч гээд хvv нь фб-ээрээ зарласан. Нямка теерелдvvлж еереесее зайлуулна.
      139.5.217.112
      Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-03-01 04:43:03
    Нямдорж сайл ажлаа өгөх хэрэгтэй ш дээ
    213.55.176.179
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-03-01 03:23:51
    төрийн хамгаалалттай газар хүний амь нас эрсдээд байхад юун тайлбарууд вэ. Нямдоржоосоо эхлээд бүгд зайлаач
    103.57.95.79
    Мэдэгдсэн Хариулах