“Баян” Базараагийн эзэмшлийн гэх уурхайд ноцтой осол гарлаа
“Эко Алтан заамар” компанийн хөрс цөмөрч дөрвөн хүн нас барсан тухай мэдээллийг бид хүргэсэн. Тэгвэл энэхүү уурхайн тусгай зөвшөөрлийн өнгөрсөн онд цуцалсан байна. 

Тодруулбал, “Эко алтан заамар” ХХК нь Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг зөрчсөн тус тус зөрчсөн байна. Иймээс  долдугаар сарын 16-ны өдрийн 2018/02 тоот дүгнэлтээр MV-007712 тоот тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийг гаргажээ.

Тэгвэл төрийн хуулийг удаа дараа зөрчиж, ноцтой осол гарах нөхцөл байдал бий болгосон “Эко алтан заамар” ХХК хэний өмч вэ? 

Тус компани Төв аймгийн Заамар сумын Хайлааст багын нутагт орших Их тохойрол нэртэй MV-007712 болон Баянголын эх MV-018995, Бор толгой MV-021015 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг эзэмшдэг аж. Харин тус компани нь “Алтайн хүдэр” компанийн эзэн Ч.Базар буюу олны нэрлэж заншсанаар баян Базараагийн өмч юм байна.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2019-03-01 07:04:15
    Үхсэний чинь баян Газараас гэх шиг байгалын баялгаар баяжаад байгаль өөрөө хариугаа авч байна хүн чанаргүй шуналын тутам эгэл жирийн сайхан залуучууд амь насаа ...
  • Иргэн 2019-03-01 03:35:00
    Маш их алдаатай бичжээ. Боловсрол, чадвараа дээшлүүлээч.
  • зочин 2019-02-28 13:50:14
    тусгай зевшеерлийг цуцлуулах тухай дугнэлт гарсан болохоос цуцлаагуй байсан юм биш уу яагаад цуцлаагуй юм бол судлах л хэрэгтэй дээ олон хуний амины унэтэй юм а...
  • zochin 2019-02-28 13:28:40
    Huuligui 27 jil yavsnii gai Ochirbat erunhilugch hiisen uildel unuuduriig hurtel urgeljilj bgaa ard tumen buruutai uildel ????
  • АРД 2019-02-28 12:55:55
    овог нь Р гэдгийн худлаа мэдэмхийрээд