Ц.Амгаланбаяр: Хорих ангийн удирдлагууд хариуцлага алдсан тул ажлаас нь чөлөөлсөн
ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан шүүгч эмэгтэй амиа алдсан
хэрэгтэй холбогдуулан ШШГЕГ-аас албаны дотоод шалгалт явуулсан талаараа өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.

Хэвлэлийн хурлын эхэнд, ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр "ШШГЕГ-ын даргын тушаалаар дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, дотоод хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэлээ. Өнөөдөр Ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлаар уг шалгалтын дүнг хэлэлцээд тодорхой шийдвэрүүдийг гаргасан. Шалгалтаар тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид тухайлбал, давхрын харуул хамгаалалтын ажилтан, дүрс бичлэгийн ажилтнууд ажлын байран дээрээ сонор сэрэмж алдсан.

Мөн ерөнхий эргүүлээр ажиллаж байсан  ээлжийн дарга, ерөнхий эргүүл нар хариуцлага алдаж хяналтаа сулруулсан нь шалгалтаар тогтоогдсон. Тиймээс шалгалтын дүнг хэлэлцээд 461 дүгээр ангийн дарга болон харуул хамгаалалт эрхэлсэн дарга, бусад холбогдох ажилтнуудыг албан тушаалаас нь чөлөөлсөн" гэв.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-03-02 03:02:29
    нямдорж мен ч их тэсэж бна даа
  • ХН 2019-03-01 02:57:53
    НОХОЙ СҮҮЛЭЭ СҮҮЛ ХОНХОРЦГОО БОЛЖ ....
  • зочин 2019-03-01 00:53:50
    Чи өөрөө зайлаач ээ, Миеэ чинь хэн ч биш болсон,,,Улсын мөнгөөр дарга нарт машин авч өгдөг тэнэг шүү дээ
  • д 2019-02-28 17:27:12
    энэ дарвагар өөрөө ариухан амьтан у