Ц.Гарамжав нарын гишүүд Хувь тэнцүүлсэн тэтгэврийг нэмэгдүүлэх хуулийн төсөл өргөн барилаа
УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Н.Амарзаяа, М.Билэгт, Г.Мөнхцэцэг, Н.Оюундарь, М.Оюунчимэг, Д.Оюунхорол, Д.Сарангэрэл, Б.Саранчимэг, Ц.Цогзолмаа, Б.Ундармаа, А.Ундраа нар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг санаачилж, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Хуулийн төсөлд хувь тэнцүүлсэн буюу бага тэтгэвэр авч байгаа эхчүүдийн тэтгэврийн хэмжээг бүрэн тэтгэврийн дундаж хэмжээнд хүргэх зохицуулалтыг тусгажээ.
1991 оны Тэтгэврийн хуулиар тэтгэвэрт гарах насанд хүрээгүй ч 4-өөс дээш хүүхэдтэй эхчүүд, улсад 27-гоос дээш жил ажилласан эмэгтэйчүүд, улсад 32-оос дээш жил ажилласан, 55 насанд хүрсэн эрэгтэйчүүд тэтгэвэрт гарсан билээ.

Улмаар дараа нь гарсан бусад хууль тогтоомжоор нөхөн олговор, хувь тэнцүүлсэн тэтгэвэр авах болсон ч тэтгэврийн хэмжээ нь харьцангуй бага тогтоогдсоор ирсэн юм. Тухайлбал, 1997 оны хоёрдугаар сараас өмнө хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон эхчүүдийн 87.5 хувь нь 2018 оны улсын дундаж тэтгэврээс бага тэтгэвэр авч байна.
Тиймээс эдгээр эхчүүдийн тэтгэврийг дор хаяж бүрэн тэтгэврийн дундаж хэмжээнд хүргэх нь зүйтэй гэж төсөл санаачлагчид үзжээ.
Ингэснээр өдгөө амьд сэрүүн байгаа 21.3 мянган иргэний тэтгэвэр 50.000-70.000 төгрөгөөр нэмэгдэх юм байна.
П.АНИР

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin  2019-03-03 02:03:53
    Garamjil ehleed ulsaas avssn olon ter bumaa daraachee tegvel ternees chin tetgever tetgemj nemehed tus bno.Hudlaa yriad yah be .Oorsdoo mosh ih olon ter bumaar
    73.190.97.9
    Мэдэгдсэн Хариулах
  • Жамбалдорж 2015-12-10 2019-03-01 10:44:25
    1993 онд тэтгэвэрт гарсан. Эхлээд 23 жил,дараа нь 7 жил бүгд 30 жил ажилласан багш Тэтгэвэр хүнд хэлэхээс ч ичмээр. Энэ хууль батлагдвал олон хүнд тус болох юм ...
    66.181.176.28
    Мэдэгдсэн Хариулах
  • Ш.Цэцэгдэлгэр 2019-02-28 13:15:19
    Сая 2019-02-01-нээс тэтгэвэр нэмэгдэхдээ 24000 нэмэгдсэн.Нөхөн олгворт орсон хүмүүсийн тэтгэврийг нэмсэн шиг нэмээчээ.Өчнөөн жил санхүүгийн
    202.179.26.177
    Мэдэгдсэн Хариулах
  • Gbold 2019-02-28 11:30:28
    30-40 jil tasraltgui zutgesen huniig tegeed yahiim, yu ch hiigeegui hunii sanaliig avahiin tulduu !!!
    202.9.43.112
    Мэдэгдсэн Хариулах