Баянхонгор аймгийн Прокурорын газар, аймгийн Мэргэжлийн хяналтын газар  хамтран хийн газ худалдан борлуулдаг аж ахуйн нэгж, болон хийн халаагуур ажлуулж буй худалдаа үйлчилгээний газруудад хяналт шалгалт явууллаа. Шалгалтаар тус аймгийн Баянхонгор сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Монос петролиум ХХК-ний авто машин хийгээр цэнэглэх станц нь Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2.6 дахь хэсэгт заасан “шатахуун түгээх станцын барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авсан тухай улсын комиссын акт, барилга байгууламжийн үндсэн бүтэц, инженерийн шугам сүлжээний төлөв байдлыг тодорхойлсон техникийн дүгнэлттэй байх” гэж заасныг зөрчиж үйл ажиллагаа явуулж байгаа нь тогтоогдсон тул тус станцын үйл ажиллагааг бүхэлд нь зогсоох шийдвэр гаргажээ.

Мөн тус аймагт үйл ажиллагаа явуулдаг Дашваанжил газ ХХК-ний салбар нь зарим хэрэглэгчидтэй гэрээ байгуулалгүйгээр хийн газ худалдан борлуулж буй  зөрчлийг илрүүлж,  зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна. 

П.АНИР

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.