Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.1 сая төгрөг болжээ
Үндэсний статистикийн хороо Өрхийн орлого, зарлагын судалгааг 1966 оноос эхлэн явуулж ирсэн бөгөөд Өрхийн орлого, зарлагын судалгаа, Амьжиргааны түвшний түүвэр судалгааг нэгтгэн 2007 оны 7 дугаар сарын 1-нээс “Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа”-г зохион байгуулан явуулж байна. Судалгаанд жил бүр Монгол Улсын 11232 өрхийг түүвэрлэн авч, тэднээс өрхийн гишүүдийн нас, хүйс, боловсрол, ажил эрхлэлтийн байдал, өрхийн орлого, зарлага, хэрэглээтэй холбоотой үзүүлэлтүүдийг цуглуулан судалж байна. Өрхийн нийт орлого (зарлага) нь өрхийн мөнгөн орлого (зарлага) дээр өрхийн өөрийн аж ахуйгаас бэлтгэж хэрэглэсэн болон бусдаас үнэгүй авч хэрэглэсэн зүйлсийн мөнгөн дүнг нэмснээр тодорхойлогдох бөгөөд нэг өрхөд ногдох дундаж үзүүлэлтүүдийг жилийн турш уг судалгаанд хамрагдсан 11232 өрхийн сарын дунджаар тооцсон болно. Хүн амын хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг тооцохдоо тухайн өрх худалдаж авсан, хувийн аж ахуйгаасаа болон бусад хүмүүсээс үнэ төлбөргүй авч хэрэглэсэн хүнсний бүтээгдэхүүнийг оруулж байна.
 

Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 2018 оны IV улиралд 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 161.0 (16.9%) мянган төгрөгөөр нэмэгджээ.

Хүн амын хэрэглээний тэгш бус байдлыг тодорхойлох Жини коэффициент 2018 оны IV улиралд улсын дунджаар 0.321 болж, өмнөх оны мөн үеэс 0.03 нэгжээр буурсан байна.





Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Od 2019-03-01 06:23:54
    1 orhiin 3 hunii tsaling ni niiluuled l iim too gargaad baigaa baihgaa. Ymar reometriin progressiin durmaar bodood baigaa ym be? Harin ch buursan gevel unend......
  • Солонгосоос 2019-03-01 05:09:19
    Солонгост ажиллаж байгаа 45000 хүний гэр бүл рүүгээ шилжүүлж буй өрхийн орлого нь хамгийн өндөр 2 саяас дээшхи орлогод хамаарах юм байна.
  • Zochin  2019-03-01 01:19:35
    amidralgui sudalgaa garsan bnaa. Odoo yed zeelgui hun gej baihgui bas ymnii une ussun adaglaal benzinii une ushuur busad ymnii une dagaj usdug bolovch buudaggui...
  • umbaaчд 2019-03-01 00:37:27
    Энэ газар хүмүүсийн тархи толгойг байнга худлаа тоогоор угаадаг эрх баригчдын таалалд нийцсэн мэдээлэл хийдгээ боль 1,1 сая төгрөг гэж хэлэхдээ ичихээ яана
  •  2019-02-28 10:47:22
    статистик гаргадаг хулгайчуудынх өсөөд байГАА юм байна л даа. үнэндээ өссөн үззүүлэлт байхгүй. цалин нэмсэн дүр л үзүүлсэн. өссөн цалингаа авсан хүн байна уу?
  • Баадай 2019-02-28 07:57:42
    1,1 сая. энэ тоо чинь ядуусын дургуйг хүргээд байна. Нийт өрхийн ...хувь нь 500,0 мя.төг хүртэл, 500-700,0......гм гаргаад, эндээс дундаж нь 1,1 сая гэвэл
  • Бат 2019-02-28 07:39:00
    Дундач гэдэг үгийг гаргаж болноо гэхдээ дандаа л өссөн юм яриад суртачилгаа хийгээд байх юм цалин өсөөгүй үед хулгай хийсэн байх уу яаж өсөөд байна