НИТХ-ын даргыг сонгох хуралдааныг 15.00 цаг хүртэл хойшлуулав
НИТХ дэх МАН-ын бүлэг НИТХ-ын даргыг сонгох хуралдааныг өнөөдөр 15.00 цаг хүртэл хойшлууллаа. 

НИТХ-ын даргын албан тушаалд төлөөлөгч Р.Дагва нэрээ дэвшүүлээд байгаа. Албан бус эх сурвалжийн мэдээллээр төлөөлөгч Ц.Сандаг-Очир НИТХ-ын даргад нэр дэвшинэ гэх мэдээлэл ч байна.
 
НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагва “Засгийн газрын гишүүд, Ерөнхий сайд, Нийслэлийн удирдлагууд Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих төсөл”-ийн шав тавих ёслолд оролцож байна. Тэдгээр хүмүүс хуралд амжиж ирэхгүй учраас хуралдаан 15.00 цаг хүртэл түр завсарлаж байна” гэв.
 
Харин АН-ынхан “Хуралдаанаар удирдлага, зохион байгуулалтыг хэлэлцэх байсан ч цагтаа эхэлсэнгүй. Эрх барьж байгаа намынхан дотроо учраа олоогүй бололтой. МАН-ын УЗ-өөс Р.Дагвыг дэвшүүлсэн ч бүлэг дээрээ хуралдахгүй байна. Намын байр сууриа нэгтгээгүй юм байх. Хоёр өөр өрөөнд орж суучихаад хурлын танхимд орж ирэхгүй байна.

МАН-ынхан хурлаа ч нээгээгүй байж завсарлага авна гэх юм. Ингэж хурлын дэг зөрчиж болдог юмуу. Хэнээр даргалуулах нь тодорхойгүй байна. Дэгийн дагуу хурлаа явуулахыг хүсч байна” гэлээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-02-28 06:47:20
    хурлаа хийнэ үү бна уу АН бүлэгт ямар хамаа байнаа хуралдсан үед ороод л эсрэг саналаа өгөд л гараач дээ жаахан буурв зааж байгаач
  • zochin 2019-02-28 06:42:14
    ardchilsan huchniihen ner nuuree barj baih shiv. eronhii said bodlogoo heregjuuleheer tolgoi deer ni ayanga buuh geed bajigdaj baina daa hoorhiisuud
  • зочин 2019-02-28 05:41:58
    гуйх нохойд гуйхгуй нохой саад гэж салга цагаан толгой баатар одоо болио хуутэйгээ шоронд суух бэлтгэлээ л ханга зоригийн аллагын захиалагч л биш бол
  •  2019-02-28 05:23:14
    ДАРГА ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ДАРГА БОЛОХ САНААТАЙ ЖИЖИГ ТАРХИТАЙ ТОМ ТОЛГОЙТОЙ МАНИН ХҮМҮҮС