Иргэдийн анхаарал болгоомжгүйгээс шар өвсний түймэр гарлаа

Өнгөрсөн 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 хорооны нутаг дэвсгэрийн Шадивлан зусланд шар өвсний түймэр гарч нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагчид, нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах 34-р ангитай хамтран шуурхай арга хэмжээ авч түймрийн тархалтыг зогсоож унтраалаа.

 Түймэр гарсан шалтгааныг тодруулбал иргэдийн анхаарал болгоомжгүйгээс үүдэлтэй байгальд ил задгай халуун үнс, нурам хаяснаас шар өвсний түймэр дэгдсэн байна.

2019 оны 2, 3, 4 дүгээр саруудад ихэнх нутгаар салхитай, хуурайшилт ихтэй, олон жилийн дунджаас илүү дулаан байх төлөвтэй байгааг Ус цаг уур, орчны шинжилгээний газар болон Онцгой байдлын ерөнхий газраас урьдчилан сэргийлэх мэдээ, мэдэгдэл гаргасаар байгаа билээ.

 Иймд иргэд анхаарал болгоомжтой байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, ил задгай гал гаргахгүй байхыг  анхааруулж байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-02-28 07:58:00
    Овоодоо ажилгүй улсыг ажилтай болгож дээ.Хийх ажилгүй гансарч л байдаг иргэд шүү. Эгзэгтэй үед хэрэг болж магад.
    66.181.168.81
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-02-28 03:57:44
    иргэдийн гэж хавтгайруулаад байх хэрэггуй эзнийг нь олж телбер тавь иргэд олон нийт олон тумэн ард тумэн гэж ярих яах вэ хувь хуний эрх ууурэг гэж юм бий шуу
    202.9.43.20
    Мэдэгдсэн Хариулах