Цас, цааны баяр өнөөдөр эхэлнэ
Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын Орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төслөөс олон ястны өлгий болсон Хөвсгөл нутгийн онцлог, эрс тэс уур амьсгалтай нутагт амьдарч ирсэн уламжлалт заншил, өв соёл хийгээд, цас, цаа хоёрын зохицол амьдралын хэв маягийг олон нийтэд сурталчлах зорилгоор  “Цас, цааны баяр” арга хэмжээг Рэнчинлхүмбэ суманд өнөөдөр зохион байгуулна.
 
Энэ үеэр Дархадын хотгорын сумдын урлагийн тоглолт, нутгийн брэнд бүтээгдэхүүнээр бэлтгэсэн хээрийн цайны амталгаа, цасан дээр гар бөмбөгийн тэмцээн, олс таталт, буухиа гүйлт, цасны сумо, хааг цанын уралдаан, үндэсний хувцасны үзүүлбэр эрэг уралдаан тэмцээн болох ажээ.
 
“Цас, цааны баяр”-ыг долоон жилийн турш зөвхөн Рэнчинлхүмбэ сумын иргэдийн дунд зохион байгуулдаг байсан бол өнгөрсөн жил Дархад зоны өв соёл ёс заншлыг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор хил залгаа сумдыг хамруулж өргөжүүлжээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine