Албаний Засгийн газрыг зохион байгуулалттай гэмт хэрэгт холбогдсон хэмээн буруутгажээ

Мянга мянган тэмцэгчид өнгөрөгч пүрэв гарагаас Бүгд Найрамдах Албани улсын нийслэл Тирана дахь парламентийн ордны гадна Засгийн газраа зохион байгуулалттай гэмт хэрэгт холбогдсон хэмээн огцрохыг шаардан жагсчээ.

Өмнөх бямба гарагт жагсагчид ерөнхий сайд Эди Рамагийн ажлын байр руу дайрах үеэр цагдаа нар нулимс асгаруулагч газ хэрэглэн тарааснаас үүдэн энэ удаагийн тэмцлийг шинэ хэлбэр хэмээн сөрөг хүчнийхэн мэдэгдэж байна. Харин ерөнхий сайд Рамагийн хувьд албан тушаалаасаа огцрохгүй, мөн дахин сонгууль болохгүй гэдгийг илэрхийлжээ.

Пүрэв гарагийн жагсаалаас үүдэн тухайн өдрийн парламентийн үйл ажиллагаа зогсож, парламентийн байрыг өргөст тороор хамгаалан, хэдэн зуун цагдаа үүрэг гүйцэтгэж эхэлжээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.