ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр болсон Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Тэрбээр мэдээллийнхээ үеэр Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Эрдэнэт" үйлдвэрийн талаар авсан зарим арга хэмжээний тухай буюу 2016 оны 32 дугаар тэмдэглэлийг нууцаас гаргасан тухай мэдэгдлээ.

Энэхүү тэмдэглэлийг нууцаас гаргаж шалтгааны талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “2016 оны ёсдүгээр сарын 9-ний Засгийн газрын хаалттай хуралдсан энэхүү 32 дугаар тэмдэглэлээр, тухайн үеийн аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат танилцуулга хийж, Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулалтын боломжгүй учраас Эрдэнэт үйлдвэрийн давуу эрхээсээ татгалзаж, Монголын зэс корпорацид худалдах тухай танилцуулгыг хийсэн байна. Хуралдаанд танилцуулахдаа өмчлөлийн хувьд Худалдаа хөгжлийн банк Д.Орхон захирал, Монголын зэс корпорациас Эрдэнэбилэг захирал нарыг дурдсан байна. Хуралдаанд Орхон, Мөнхбаатар, Пүрэвтүвшин нар оролцсон. Энэ хуралдааны тэмдэглэлийг тодорхойгүй шалтгаанаар нууцын зэрэглэлд байсныг нууцаас гаргаж байна.
Нууцаас гаргаж байгаа материал нь Худалдаа хөгжлийн банк, Монгол зэс корпораци нь хоорондоо удирдлага болон санхүүгийн хувьд хамааралтай гэдгийг нотлож байгаа юм. Тухайн үеийн Засгийн газрын хуралдаан дээр Худалдаа хөгжлийн банкны Орхон захирлын биечлэн хэлсэн үг нууцын зэрэглэлтэй материалд тэмдэглэгдсэн үлдсэн байна” гэлээ.
П.АНИР 
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-02-28 17:15:48
    Эрдэнэбатыг шууд хорьж шалгаад хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Шудрага дүр эсгэж ярьдаг мөртлөө ямар хогийн юм сэдэж явдаг дурак вэ.
  • Зочин 2019-02-28 05:23:37
    ХӨӨРХИЙ ДӨӨ... ИНГЭЭД БАЛРАХ НЬ ЭНЭ ҮҮ... Ц.ЭЛБЭГДОРЖТОН УИХ ДЭЭР ТОМ ТОМ ДУУГААР ХАМГААЛААД БАЙСАН НЬ ЭНЭ ГЭЖ ҮҮ... ШУДАРГА ЦАРАЙЛСАН ХУЛГАЙЧУУД ЮМ ДАА......
  • хэ 2019-02-28 04:54:36
    Их хуралын бурэн эрхиин асуудалд засгын газар оролцоод худалдан авах эрхээсээ татгалсан гэнэ уу. Тэр ЗГ-н даргыг шууд 461-т суулга. Ториин эргэлт хииж дээ
  • иргэн 2019-02-27 20:21:07
    Засаг хөрөнгөгүй? АН-ыхан 1.5 тэрбум доллар зээлээд тараагаа л биз дээ.Тэрнээс олон дахин бага 400 сая доллар? Халзан Эрдэнэбат ийм учраас Элбэгээг хамгаалсан
  • иргэн 2019-02-27 12:04:07
    енее муу нэрт баянсэлэнгэ л анх гаргаж тавьсан шуу дээ оюун эрдэнэ ардын баатар болох гээд хэрэггуй
  • ОННЦ-ЗАСГИЙН ГАЗАР 2019-02-27 10:53:10
    Эрдэнэбат гэж Ийм цагаандаа гарчихсан ханашгүй шуналууд юм уу,
  • зОЧИН 2019-02-27 10:00:15
    Эрдэнэбат гэж ийм нэг хувалз байх юм даа...
  • Равдан 2019-02-27 09:51:38
    Ямар нэг зүйлийг буруу хийсэн нь юу ч хийхгүй байсанаас дээр дээ
  • Зочин 2019-02-27 09:28:22
    Ноёнгийн Эрдэнэбатын хийж сурсан дадал болсон ажил даа