“Мөсний баяр” болох газарт мэргэжлийн хяналтынхан ажиллажээ
Хөвсгөл аймагт зохиогдох “Мөсний баяр” арга хэмжээг зохион байгуулах комиссоос өчигдөр мөсний хөлдөлтийн байдалд хэмжилт хийжээ. 

Хэмжилтээр Сомо/Хүслийн/ хад орчимд 1.2 м, Монгол далай 1.3 м, баярыг зохион байгуулах Хүй толгой орчимд 1.3 м зузаантай байв.

Өрх үүссэн болон мөс цөмөрч болзошгүй газруудад хаалт, дарцаг, тэмдэглэгээг байршуулах ажил өнөөдрөөс хийж байгаа аж.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус баярыг зохион байгуулагчдад байгаль орчин, эрүүл ахуй, авто тээвэр, усан зам болон авто замын хяналтын чиглэлээр зөвлөмж хүргүүлээд байна.

Цаг агаар дулаарч байгаатай холбогдуулан Мэргэжлийн хяналтын байгууллагаас иргэдийг автомашин болон явганаар гол, нуур, цөөрмийн мөсөн дээгүүр дур мэдэн зорчихгүй байх, баталгаат зам, гүүрээр зорчихыг зөвлөж байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-02-27 09:24:42
    МХГ-нхан шоугаа хийж байх шив. Нмйгэмд хэрэгтэй ажил хийгээсэй. Эд нар юу хийдгийм. татан буулгавал таарна.
    •  2019-02-28 07:56:38
      тийм ээ. хэдэн авилгач байцаагчид нь баяжиж гүйцлээ. дүүргүүдийн МХГ-аар ороод үз. нэг ч ажиллаж байгаа хүн байхгүй.