ЖДҮХ сангийн захирлаар Б.Батцэцэгийг томилжээ
Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн захирал С.Төгсбилэгийг албан тушаалаа уруулан ашигласан гэдэг үндэслэлээр саатуулан шалгаж эхэлсэн. Түүнийг оронд Б.Батцэцэг гэдэг хүнийг томилсон байна. ХХААХҮ-ын сайд Ч.Улаан “ Б.Батцэцэгийн хувьд Сангийн яамны төрийн сангийн газарт ажиллаж байсан хүн. Дотоод хяналт, шинжилгээ, үнэлгээ, аудитын тогтолцоог бий болгох ажлыг санаачлан хөөцөлдсөн, Оюутолгойн баримтын шалгалтын ажлын хэсгийг ахалж ажилласан, Монгол Улсаас Швед улсад суугаа Элчин сайдын яаманд эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байгаад ирсэн хүн байгаа” гэлээ.

Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Тариаланг дэмжих сан болон Мал хамгаалах санг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд нэгтгэх, хуримтлагдсан эх үүсвэр, өр, авлагыг шилжүүлэх, Ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэлийг боловсронгуй болгох зэрэг чиглэлээр холбогдох хууль, шийдвэрийн төсөл боловсруулж, дөрөвдүгээр сарын нэгний дотор танилцуулахыг сайд Ч.Улаанд даалгасан байна.
П.АНИР 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.