“Эрдэнэт”-ийн 49 хувийг Сингапурт бүртгэлтэй компанид шилжүүлэх гэж байсан нь үнэн гэлээ
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Төрийн ордонд мэдээлэл хийлээ. УИХ-ын нэр бүхий гишүүд “Эрдэнэт”-ийн 49 хувийг Сингапурт бүртгэлтэй ERDENET CORP PTE LTD компанид шилжүүлсэн гэх асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж, асуулт тавиад байсан юм. Тэгвэл асуулгын хариуг өнөөдөр ирүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “ 2019 оны 01 сарын 14-ний өдөр Монголын зэс корпорациас улсын бүртгэлийн газарт хандаж, эзэмшлийн нийт хувьцаагаа ERDENET CORP PTE LTD компанид шилжүүлэхээр холбогдох материалыг бүрдүүлж хүргүүлсэн. Иргэн Ц.Пүрэвтүвшин Монголын зэс корпорацийн нийт хувьцаагаа Сингапур улсад байгуулсан ERDENET CORP PTE LTD компанид шилжүүлэх хүсэлт гаргасан байна. Ингэхдээ хоёр компанийн хооронд гэрээ байгуулж, нийт хувьцаагаа 112 тэрбум 1 сая төгрөгөөр үнэлсэн.

ERDENET CORP PTE LTD компаниас 01 дүгээр сарын 16-ны өдөр хувьцаа шилжүүлэх урьдчилгаа төлбөр болгож 80 326 сингапур долларыг, 17-ны өдөр 50 мянган ам.долларыг иргэн Ц.Пүрэвтүвшингийн хувийн дансанд шилжүүлсэн байна. Нэр бүхий гишүүдийн өгч байсан мэдээлэл үнэн бодит болох нь үүгээр нотлогдож байна” гэлээ. 
 
П.АНИР 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • лхагва 2019-02-28 06:08:50
    Ард түмэн гэж ямар этгээд хаана байгаад байна аа. Түүний хөрөнгө нь эрдэнэтийн 49% юмуу.
  • Барс 2019-02-27 09:33:13
    Эрдэнэтийн 49%-ийг авсан нь Монгол Улсад үйлчилж байгаа олон хуулийг зөрчсөн том луйвар болсон.Одоо яаж шийдвэрлэхийг харах үлдэв.
  • зочин 2019-02-27 08:52:21
    Гэрээг нь нэг нотариатч баталсан л байгаа даа. Эх оронч хүн мөн үү?
  • Бат 2019-02-27 08:28:21
    оросууд яагаад 49%-г өгөв учир нь нөөц байвч нөөцийг ховоогоор худгийн ус шиг татахгүй үнэ өндөрсөнө тэр л байхгүй юу үнэ хүрвэл улс зарсан нь дээрээ
  • иргэн 2019-02-27 07:45:09
    Ард түмний хөрөнгөөр тоглож байгаа нөхдийг яажиж чаддаггүй энэ төрийг ямаарч юм дээ наад Пүрэвтүвшин гэдэг нөхөрөө барьж шалгаач
    66.181.183.243
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!!! 2019-02-27 07:38:52
    49% iig ene Nusgainuudad aldchihmaargui l b na shuu ! Buren aldaagui deeree erguulj awsan ni deer shuu Eronhii Said aa!!!!