ЖДҮХ санг Тариалан эрхлэлт болон Мал хамгаалах сантай нэгтгэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангуудын талаар авах арга хэмжээний тухай хэлэлцлээ. Улмаар Засгийн газрын долоон тусгай санг татан буулгахаар болсон байна. Тодруулбал, Ирээдүйн тэтгэврийн нөөц сан, Эрсдэлийн сан, Засгийн газрын өрийн баталгааны сан, Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, ОУ-ын хамтын ажиллагааны сан, Боловсролын дэмжих сан, агаарын бохирдлын эсрэг санг татан буулгах юм. 

Харин Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сан, ЖДҮХ санг нэгтгэх шийдвэр гаргасан байна. Мөн Улсын авто замын сан, боловсролын зээлийн сан, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан гэх гурван сангийн үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай гэж үзжээ. 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 15 санг хэвээр үлдээх шийдвэр гаргасан байна.

1. Нийгмийн даатгалын сан 

2. Нийгмийн халамжийн сан 

3. Ирээдүйн өв сан 

4. Төсвийн тогтворжуулалтын сан 

5. Эрүүл мэндийн даатгалын сан 

6. Засгийн газрын нөөц сан 

7.Мэргэжлийн боловсрол сургалтыг дэмжих сан

8. Бүх нийтийн үйлчилгээний өрийн сан 

9. Байгаль орчин уур амьсгалын сан

10. Соёл урлагийг дэмжих сан 

11. Хилийн чанадад суугаа монгол иргэдэд туслах сан 

12.Спортыг дэмжих сан 

13. Шинэчлэх ухаан технологийн сан

14. Зэвсэгт хүчний сан

15. Эрүүл мэндийн санг хэвээр үлдээх шийдвэр гарсан байна. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-03-01 03:05:22
    Эрүүл мэндийг дэмжих сан телевизүүдтэй хаалтын гэрээгээ байгуулсан хэвээрээ үлдэж дээ.
  • Иргэн 2019-02-27 07:47:54
    мөрөө баллаж байгаа юм биздэ
  • Зочин 2019-02-27 05:18:36
    Одоо УИХ "Улсын их хулгайчид" төрийн ордонд суугаад "би тариа тарина", Би мал өсгөнө , би жижиг үйлдвэр эрхлэнэ" гэж гэж зээл авах боломж нь бага...