С.Төмөрбат: Зарим улстөрчид шүүгч нарыг улс төрийн тоглоомондоо ашиглаж байна
Монгол Улсын гавьяат хуульч, шүүгч асан Л.Бямбаа цагдан хорих ангид саатуулагдаж байхдаа харамсалтайгаар амиа алдсан билээ. Урьдчилсан байдлаар талийгаачийг амиа егүүтгэсэн гэж үзэж байгаа ч ар гэрийнхэн нь амиа хорлох хүн биш, гадны нөлөөтэй амиа алдсан гэж үзэж буй. Тиймээс шүүх шинжилгээний эцсийн дүгнэлтийг гартал яаран ямар нэгэн мэдээлэл хийхийг хүсэхгүй байна.

Харин авлигын хэрэгт холбогдуулж, хүүг нь мөн хамт шалгаж байсан гэх мэдээлэл бий. Тэгвэл шүүгч хүү нь дараах тайлбарыг өгчээ.

Тэрбээр “Намайг Сандагдоржийн Төмөрбат гэдэг. Би Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажилладаг.

Сүүлийн үед миний ээжийг нас барсантай холбогдуулан олон нийтийн сүлжээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр маш олон буруу сөрөг мэдээлэл гарч байгаад харамсч байна.

Миний ээж амиа хорлох хүн биш. Ээжээ алдсан хүү ингэж ярьж байна гэж бодож гэж бодож магадгүй. Монголын олон хуульч, шүүгч миний ээжийг ямар хүн байсныг сайн мэднэ, нотолно.

Бид нар тухайн үед аавыгаа дагуулаад АТГ-т очиход ямар ч мэдээлэл гаргаагүй. Баасан гарагийн өглөө өмгөөлөгч аваад хорих ангид очсон. Өмгөөлөгч сэжиглэгдсэн яллагдагчтай уулзах эрхтэй гэдэг хуулийн хүрээнд манай ээжтэй уулзаад юу болсон талаар тодруулах гэж байсан юм. Гэвч хорих 461-р ангид байхгүй байна гэсэн мэдээлэл өгсөн. Тэгэхээр нь бид бямба гарагт ээжийг хорих 48 цагийн хугацаа нь дуусах ёстой гэж бодоод харьцгаасан. Бямба гарагт ч бүтэн өдөржин хүлээгээд гаргахгүй болохоор нь оройн 22:00 цагаас хойш АТГ-т хүлээсэн. Тэгээд ням гарагийн үүрийн 04:30 цагийн үед бид хорих 461-р ангид очсон. Энэ үед цагдаагийн ажилтнууд миний ээжийг нас барсныг мэдэгдсэн. Ямар шалтгаанаар нас барсныг би мэдэхгүй. 

Сүүлийн үед зарим улстөрчид Монгол Улсын шүүх, шүүгчдийг өөрсдийнхөө улс төрийн тоглоом болгон ашиглаж байна гэж би хэлж чадна” гэж ярьжээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Da 2019-03-05 11:44:07
    Haramsaltai bn gehdee abilga abj uls ornoo zarj bolohgvi biz dee shvvh shudarga bh estoi viliin vr gej bgaa shvv tomchuudaa
  • Монгол 2019-03-03 01:19:50
    ЮУНЙ ӨМНӨ ТАНЫ УЙ ГАШУУГ ХУВААЛЦАЖ БАЙГАА Ч ГАЗАР НУТГАА ТАВЬЖ ТУУН АВИЛГАЛ АВСАН ДАМЖУУЛСАН ХЭРГИЙГ БҮХ МОНГОЛЧУУД ШҮҮН ХЭЛЭЛЦЭХ ЭРХТЭЙГ ТАНД САНУУЛЪЯ.
  • их шуналын гай гэж энэ дээ 2019-03-02 09:38:02
    чамд мѳнгѳ байгаамуу байхгүй юу?тэригээ л үнэнээр л хэлчих л дээ.тэгээд л болоо шүү
  • Зочин  2019-03-01 10:52:27
    Шүүгчийн хүүхэд ай энэ шударга л ёс уу
  • Zochin 2019-02-27 21:42:06
    Гүн эмгэнэл илэрхийлий. Элбэгдорж шүүгчдийг дарамталж хууль бус зүйл хийлгэж хийхгүй нэгнийн хэлмэгдүүлж байсан нь тодорхой.
  • Lalruudiig uiliin ur ni l guicej bain da 2019-02-27 16:23:49
    hemjeeshgui shunaliin divnuud min burhan ta nariig gesgeej baina za
  • Зочин 2019-02-27 09:08:13
    Харамсалтай. Одоо байгаа хуулиар ямарч шүүгч тэрбумын хадгаламжтай болох боломжгүй ....
  • Bi 2019-02-27 07:44:18
    Та нар л ѳѳрсдѳѳ ашиглах боломж сэдлиийг нь ѳгч байгаа биз дээ. Ѳѳрсдийн чин үйлдлийн үр дагавар биз дээ.
  • Хүү нь үнэн ярьж байгаа 2019-02-27 07:01:40
    Асуудал байна даа ард нь
  • Иргэн 2019-02-27 05:52:04
    Зарим улс төрчид хууль хяналтынхныг мугуйд бодлогодоо ашигладаг нь үнэндээ худлаа бишээ?! Ямартөй ч х эрлэнэт хүний аминд хүрнэ гэдэг яавч байж болошгүй зүйл?!
  • зочин 2019-02-27 05:39:58
    Хэдэн тэрбумын хөрөнгөтэй шүүгч нэртэй авилгач гүтгэгчид бүх шүүгчийн 90 хувийг эзэлнэ Өөрөөр хэлбэл 10 шүүгчийн 9 нь гэсэн үг. Энэ цэвэр засаглал мөн үү
  • иргэн 2019-02-27 04:54:36
    С.Төмөрбатаа 2 тэрбумын хадгаламжаа тайлбарла. Шүүгчдийн шудрага бус явдалыг хэлд ээ.
  • иргэн 2019-02-27 04:34:41
    1. Төмөрхүү ээж тань бурхан болсонд харамсаж байна. Муу ч сайн ч ээж хүн. 2. Одоогийн нийгэм ард иргэд авилга хээл хахуулийг үзэн ядаж, төрд байж байлгаж болохг...
  • kkk 2019-02-27 04:16:21
    Shuuh shuugchdiig oogshuulj ecsiin ecect amia horlohod hurgesen n mongolin sjuuh yamar yalzatsniig haruullaa uund elbegdorj lundendorj terguutei nohduudhergee ...
  • Zochin 2019-02-27 03:14:00
    Yalzarsan system dotroosoo zadrah dohood irheer buur hurtsadmal herguud garch bgaa n ene.
  • Иргэн 2019-02-27 03:08:51
    юуны өмнө гүн эмгэнэл илэрхийлэе. Монголын төрийн шүүх ийм хүнд байдалд орсон бгаа нь маш харамсалтай.Хүний амь нас улс төрч авлигачдад юу ч биш болсон юм бна