Нярай охиноо зочид буудалд орхисон ээж олдоогүй байна
Хоёрдугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 16-р хорооны “Secret” зочид буудлын өрөөнд өөрийн төрүүлсэн 14 хоногтой эмэгтэй нярайг үлдээж явсан тухай мэдээлсэн билээ.

Баянгол дүүргийн цагдаагийн албан хаагчид очиход 14 хоногтой эмэгтэй хүүхдийг өлгийдөн үлдээсэн байсан аж. Буудлын ажилтнуудын хэлж буйгаар 25-30 орчим насны эмэгтэй 15 цагийн орчимд орж ирээд “Өнөөдөр буудалд хонох шаардлага гарлаа хэмээн өрөө авсан. Харин удалгүй гарч ирээд “Машинаас мөнгө аваад ирье” хэмээн гарч яваад ирээгүй. Ээжийгээ гарч явснаас хойш хүүхэд хоёр цаг орчим уйлсан хэмээжээ.

Буудлын өөрөө рүү ороод харахад хүй нь цөвлөөгүй нялх охин хүүхэд байсан төдийгүй хажууд нь уутанд арван ширхэг памперс үлдээгээд явсан байжээ.

14 хоногтой нярай хүүхдийн асран хамгаалах төвд хүлээлгэн өгсөн бөгөөд ээжийг нь эрэн сурвалжилж байгаа аж.
 Хүүхдээ санаатайгаар буудлын өрөөнд орхисон ээжид Хүүхдийн эсрэг санаатай гэмт хэрэг үйлдсэн хэргээр буруутган шалгах юм.

Мөн Эрүүгийн хуульд заасанчлан эх нярай хүүхдээ хаясан бол эрүүл мэндэд учирсан хохирлоос хамааран яллах аж. Хуулийн дагуу өөрийн хүүхдээ хаясан, төөрүүлсэн тохиолдолд Эрүүгийн хуулиар шийтгэж, хорих ял оноодог байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2019-02-27 05:45:24
    Хүн алахыг завдсан гэх хэрэг үүсгэж өндөр торгож байх хэрэгтэй тэгэхгүй бол энд тэнд хаяж л байх юм байна л даа
  • Хүүхэд бидний ирээдүй. 2019-02-27 04:46:29
    Үнэхээр өсгөх боломжгүй юм бол асрамжын газар өгөх эрх хуулийн дагуу байгаа биз дээ,Заавал энд тэнд хүүхэд хаялаа гэж мэдээ гарах юм ,Энэ бол Улс орны бодлогын...
  • иргэн 2019-02-27 02:44:45
    Тэр зочид буудлынхан чинь хүнд өрөө өгөхдөө баримт бичгийг нь харж, хувилж авч үлддэггүй юм уу. Нөгөө мундаг цахим систем яасан? Камерын бичлэг бас яасан?
  • Бат 2019-02-27 02:02:20
    Энэ олдох байх ямар нэгэн хувцас эдлэл биш гэхдээ эндээс үүдээд бодоход хуулийн үүднээс хаалт тавихгүй бол болохгүй ямар нохойн гөлөг биш дээ