С.Амарсайханыг хотын даргаар сонголоо
НИТХ-ын ээлжит хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар С.Амарсайханыг сонголоо. 
Санал хураалтад НИТХ-ын  45 төлөөлөгч оролцсоноос 56.8 хувийн саналаар С.Амарсайханыг Улаанбаатар хотын захирагчаар сонголоо. Энэ удаагийн хуралдаанаар дэмжигдсэн төлөөлөгчийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажлын тав хоногт шууд батламжлах хуулийн зохицуулалттай юм. 
 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар сонгогдсон С.Амарсайханы танилцуулга
 
  • С.Амарсайхан нь 1981-1991 онд Налайхын бага, дунд сургууль, 1994-1996 онд АНУ-ын Пресно хотын коллеж, 1996-1998 Ютa Мужийн Коллеж, 1998-2000 онд Соут Вест Их сургуульд суралцаж төгссөн. Эрх зүйн Магистр зэрэгтэй.
  •  1992-1993 онд Монгол улсын Шинжлэх Ухаан, Мэдээлэл Технологийн Төвийн ажилтан
  • 2000-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яамны Консулын ажилтан, Атташе
  •  2004-2007 онд Американ Трейд & Девелопмент компанид гадаад худалдааны менежер
  • 2007 оноос “Оюуны Ундраа Групп” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Ерөнхий захирал, ТУЗ-ын даргаар тус тус ажиллаж байна.
2012 оноос хойш НИТХ-ын Төлөөлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Энэ хугацаанд НИТХ-ын Тэргүүлэгч, Хот байгуулалт, дэд бүтцийн хороо, Санхүү, Төсөв, эдийн засгийн хороо болон “Ухаалаг Улаанбаатар” Хөгжлийн хорооны гишүүн, Нийслэлийн Авто Худалдааны төвийн ТУЗ-ын гишүүнээр ажиллаж ирсэн бөгөөд 2016 оноос НИТХ-ын Санхүү, Төсөв, эдийн засгийн хорооны дарга, өмч хувьчлалын комиссын гишүүнээр тус тус ажиллаж байсан.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2019-02-27 09:59:53
    balai smitan songogdloo tuul goliig usgui bolgowol ene huntei hayuu hariutslaga tootsno shu
  • зочин 2019-02-27 09:10:10
    амжилт хүсье энэ нийтийн тээвэр соёлтой холбоотой санал байна, билет уншуулахад хүмүүсийг золлоод байгаа тухайлбал : сурагч, өндөр настан г.м тэр жолооч сонсох...
  • зочин 2019-02-27 03:53:44
    За мөн ч шившигээ дэлгэж байж нэг юм дарга боллоо доо Хот бол оршин суугаа хүмүүсийн хамтарч байгуулдаг нутгийн өөрөө удирдлагын байгууллага байх ёстой
  • монгол 2019-02-27 03:27:17
    Баяр хүргэе. Одоо наад Мөнхчулуун гэгч албан тушаалын амтанд орсон махан толгойгоо 60 тэрбумын Сундуйтай нь хамт НИТХ-аас хөөх хэрэгтэй.
  • зочин 2019-02-27 03:08:07
    Энэ хүн чинь дээд сургууль төгссөн хүнүү Дандаа л 2 жил коллежид л сурсан байна даа.Тэнгэрийн хүн байна даа хотоо мэддэгл байгаа даа.харж л байхаас өөр алга.
  • !!! 2019-02-27 02:20:16
    Bayanzurhiin huuchin towchoonoos Nalaih hurtelhi Zamaa yg odoo ehluulee Amarsaihaan! Chi Nalaihiin huuhed ydaj Nalaihdaa ochih nuurtei bol l doo !!!
  • зочин 2019-02-27 01:48:53
    Хотын иргэдийн асуудлыг сайн , шударга шийдээрэй. Миеэ шиг газрыг зараад байв даа
  • Zuv Zuv 2019-02-26 20:16:14
    Sain baina. odoo ajilaa hii! Hotod hiih ajil mash ih baina.
  • зочин 2019-02-26 12:52:56
    шодорго топорын хусэл биеллээ шударга ажиллана гэдэгт эргэлзэж бна харин улаанбаатарчуудыг уух усгуй л болгох ажлаа гардан хийх байхдаа
  • zochin 2019-02-26 12:46:52
    Ингээд гав шав гээд хурдан гараад ирэхгүй яасан уддын, хэдэн ч шат дамжив, хэчнээн ч авгайчуулыг чарлуулав