
НИТХ-ын хуралдаанаар нийслэлийн Засаг даргыг нэр дэвшүүлэн томилох асуудлыг хэлэлцэж байна. Нийслэлийн Засаг даргад МАН-ын бүлгээс НИТХ-ын дарга С.Амарсайханы нэрийг дэвшүүлсэн бол төлөөлөгч С.Мөнхчулуун бие даан нэр дэвшиж байна.
Улмаар НИТХ-ын төлөөлөгчид хоёр нэр дэвшигчид нууцаар саналаа өгнө. Энэ асуудалтай холбогдуулан тооллогын комиссын бүрэлдэхүүнд багтах төлөөлөгчдийг сонгох асуудал маргаан дагуулж байна.
Энэ асуудалтай холбогдуулан нийслэлийн АН-ын бүлэг хоёр цагийн завсарлага авах хүсэлт гаргав. Харин хурал даргалагчийн зүгээс хэлэлцэж байгаа асуудлыг шуурхайлах шаардлагатай байна гэж үзэн нэг цагийн завсарлага өглөө.
П.ГОО
Оллоо.мн