
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилох асуудлыг хэлэлцэж буй НИТХ-ын ээлжит бус хуралдаан үргэлжилж байна.
Хурал үдээс өмнө 11:30 цагт эхэлсэн ч НИТХ дахь АН-ын бүлгийн саналаар завсарлаад эргэн орж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид МАН-ын бүлгээс НИТХ-ын дарга С.Амарсайханыг нэр дэвшүүлсэн бол заалнаас төлөөлөгч С.Мөнхчулуун дахин нэрээ дэвшүүлэхээ мэдэгдлээ.
Улмаар НИТХ-ын төлөөлөгчид хоёр нэр дэвшигчид нууцаар саналаа өгнө. Энэ дагуу НИТХ-аас Тооллогын комисс байгуулах асуудлыг шийдэх гэж байна.
П.ГОО
Оллоо.мн