Азийн Хөлбөмбөгийн Холбооны зэрэглэлтэй дасгалжуулагчдыг бэлтгэнэ
Монголын Хөлбөмбөгийн Холбооноос дасгалжуулагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх олон улсын болон дотоодын сургалтыг жил бүр зохион байгуулдаг бөгөөд 1998 оноос хойш давхардсан тоогоор 700 гаруй дасгалжуулагч сургалтанд хамрагджээ. Хөлбөмбөгийн дасгалжуулагч бэлтгэх үйл ажиллагааг ийнхүү тасралтгүй явуулсны үр дүнд өнөөдөр Азийн Хөлбөмбөгийн Холбооны /AFC/ “В” зэрэглэлтэй дасгалжуулагч 19-ийг, “С” зэрэглэлтэй дасгалжуулагч 45-ыг бэлтгэн гаргасан байна.   

Тус Холбооноос сүүлийн 3 жилийн хугацаанд хэрэгжүүлж буй “Хөлбөмбөгийг хөдөө орон нутагт” цогц хөтөлбөрийн хүрээнд аймаг орон нутгийн дасгалжуулагчдын боловсролыг дээшлүүлэхэд анхаарал хандуулж, энэ онд AFC-гийн “С” зэрэглэлийн дасгалжуулагч бэлтгэх сургалтыг тэдэнд зориулж явуулах гэж байна. 

9 дүгээр сарын 10-23-нд Сүхбаатар аймагт зохион байгуулах сургалтанд Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Хэнтий, Дорноговь, Дорнод, Сүхбаатар аймгаас нийт 23 дасгалжуулагч, 9 дүгээр сарын 14-27-нд Баянхонгор аймагт зохион байгуулах сургалтанд Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор, Увс, Завхан, Хөвсгөл, Орхон, Өвөрхангай аймгийн нийт 23 дасгалжуулагч тус тус хамрагдан суралцах юм. Дээрх сургалтыг AFC-гийн өндөр мэргэжлийн сургагч багш нар удирдаж явуулна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.