Талийгаачийг амиа алдах өдөр хорих ангийн дарга нь согтуу байсан уу
Цагдан хорих 461 дүгээр ангид 48 цагийн хугацаатай саатуулагдсан байсан шүүгч асан Б нь өнгөрсөн амралтын өдөр өөрийнхөө амийг егүүтгэсэн харамсалтай хэрэг яах аргагүй нийгэмд шуугиан тариад байна.

Талийгаачийг өөрийнхөө хувцсаар хоолойгоо боомилсон, гадны нөлөө байхгүй гэж мэдээлсэн ч шинжилгээний эцсийн хариуцгаар бүх зүйл тодорхой болох юм.

Ар гэрийнхэн нь болохоор яавч амиа хорлох, сул дорой хүн биш байсан. Гадны нөлөө орсон байхыг үгүйсгэхгүй. Тиймээс энэ хэргийг эцсийг нь хүртэл явна. Хэрэг гарсан үед хорих ангийн дарга согтуу байсан гэх мэдээллийг ч талийгаачийн бэр ярьжээ.

Хэрвээ ангийн дарга согтуу байсан бол энэ асуудал үүснэ. Яагаад гэвэл тусгай обьектод харуул хамгаалалтай байх газарт архидан согтуурсан бол яах аргагүй асуудал болох ёстой.

ШШГЕГ-аас мэдээлснээр дотооддоо хяналт шалгалт оруулсан байгаа. Тухайн үед сонор сэрэмж алдсан алба хаагчид байхыг үгүйсгэхгүй. Тиймээс хариуцлага алдсан хүмүүст хариуцлага тооцно гэдгээ ч мэдэгдсэн байгаа юм.

Талийгаач ганцаараа камертай өрөөнд байсан бөгөөд хэрэг явдал орой 21.30 цагийн үед болжээ. Уг нь тухайн өдрөө 00.00 цагт суллагдах байсан аж. Мөн тэрээр гурван гэрээсэл бичиж үлдээсэн байгаа бөгөөд хавтаст хэрэгт хавсгаржээ. Гэрээсэлдээ хэдэн хэдэн шүүгчийн нэр дурдсан байсан талаарх ч мэдээлэл байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2019-02-26 15:38:30
    Za dalimduulah um aa mon olj dee ene zahilagt bichigch bn oo
  • зочин 2019-02-26 10:22:29
    Ангийн дарга нь согтуу,өвчтэй,солиотой байвал тэр хорих ангид хүн боож үхдэг байх нуу...сонин юм Бусад албан үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүс нь юу хийдэг байна.
  • зочин 2019-02-26 07:42:21
    амралтын едер ангийн дарга заавал ажил дээрээ байх естой юу айл хунараар орж аяга тагш юм ууж болохгуй юу хар гэртээ хаан бор гэртээ богд байж болно биз дээ
  • zochin 2019-02-26 06:31:37
    Ангийн дарга нь шөнө тэндээ хонодог юм уу, эсвэл гэрээсээ дуудагдаж ирсэн юм уу
    203.91.115.252
    Мэдэгдсэн Хариулах