“Хүрээ” амаржих газрын эмч нарын буруугаас болж нярай эндсэн үү
Нийслэлийн төрөх эмнэлгүүдэд байсхийгээд л эхийн болон нярайн эндэгдэл гардаг билээ.

Өнгөрсөн амралтын өдөр Нийслэлийн хоёрдугаар амаржих газар буюу “Хүрээ” амаржих газарт эмчийн хариуцлагагүй байдлаас нярай бүтэлттэй төрж эндсэн гэх мэдээлэлд ар гэрийнхэн нь гомдолтой байна.

Эх баригч эмчийн буруугаас болж, нярай бүтэлттэй гарсан байна. Тодруулбал, энэ сарын 21-нд өвдөлт өгч яаралтай түргэн тусламжаар ирсэн эхийг дөрвөн хоног ямар нэгэн арга хэмжээ авалгүй өөрөөр нь төрүүлэхээр шийджээ. Хүчтэй өвдөлт өгч, явж суухад ч хүндрэлтэй болсон эх “Хийсвэрээр хагалгаанд оръя” гэсэн саналыг эх баригч эмчид хэлэхэд “Тийм заалт байхгүй” гээд хүлээж аваагүй байна.

Ингээд энэ сарын 24-нд эхийн бие улам хүндэрч өвдөлт нь тэсэхийн аргагүй болж, урагт зүрхний бичлэг хийж, эхогоор харахад бүтэлт явагдсан байсан тул яаралтай хийсвэр хагалгаанд оруулж хүүхдийг авсан ч амьгүй төржээ.

Ар гэрийнхний хэлж буйгаар бүтэн 4 хоног өвдөж, хагалгаанд оръя гэж хэлж байхад хүлээж аваагүй, бие нь хүндрэхээр хагалгаанд оруулж, эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж, ургийг амьгүй төрүүлсэнд гомдолтой байна гэдгээ хэлжээ.

Харин эмнэлгийн удирдлагуудын зүгээс архаг бүтэлттэй хүүхэд байсан ч гэж өөрсдийгөө хамгаалж, жирэмсэн эхийг буруутгаж эхэлжээ. Энэ мэтчилэн эрхэлсэн ажилдаа хайнга хариуцлагагүй хандсны улмаас эх, хүүхэд эндэж, эрүүл мэндээрээ хохирсоор байх уу.

Өнгөрсөн 2017 онд ч “Хүрээ” амаржих газарт амаржихаар ирсэн эх эндэж байсан харамсалтай хэрэг гарч байсан. Удаа дараа асуудал гаргаж байгаа уг эмнэлгийн удирдлагууд болон эмч нарт хариуцлага тооцох ёстой болов уу.

Эсэн мэнд эрүүл саруул хүүхэд боож авна даа гэж бодож ирсэн эхчүүдийн зүрхийг үхүүлж, айдаст автуулах ямар хэрэгтэй юм бэ. Хамгийн гол эрхэлсэн ажилдаа хариуцлагатай байхыг ард иргэд хүсч байна. 

О.Гэрэл
Оллоо.mn 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-02-26 21:59:28
    өө хахуул нь багаджээ. Бүлтэн эмчид ахиухан хахуул өгөөд төрүүлэхгүй бол горьгүй болжээ.
  • Zul 2019-02-26 15:08:26
    Turuh emnelguud arai l bishee gariin tsailgaj mungu uguhgui l bol hudluhgui sh dee ymar negen shaltag toochiood l bailgaad bna
  • Бат 2019-02-26 03:41:53
    одоогийн Монгол ахуйтай холбоотой гэх үү их суух хүүхэд томрох гол аюул тэгээд өөрөөр нь түрүүлэх бүтэлт тархины гэмтэл тэгээд дунд сурлагантан
  • Нямаа  2019-02-26 03:02:54
    эрүүл саруул 10 сар тээчихээд хүнд сурталтай хүнд бөгстэй эмч нарын гарт алдсаар байх уу арай ч дээ.
    • багш  2019-02-26 08:42:12
      Манай эмч нарын хариуцлага хэцүү шүү дээ. Яг үнэнийг хэлэхэд ер нь тоомжиргүй.