Ц.Нямдорж, Н.Энхболд нарын явах цаг болжээ
2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны оройн 20.00 цагаас эхлэн Авлигатай тэмцэх газраас Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг албан тушаалын хэргээр баривчлах гэж оролдон, шөнөжингөө үймээн самуун дэгдсэн. Улмаар 13-ны өглөө Н.Энхбаярыг үүрээр гэрээс нь бор оймсыг нь гозолзуулан баривчилсан. Тухайн үед ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Н.Энхбаярыг баривчлах гэснийг мэдээгүй. Өглөө телевизээр үзлээ” хэмээж байв.

Тэгвэл ойрын өдрүүдэд Батлан хамгаалах хийгээд ХЗДХ-ийн яамд хөл толгойгоо олохгүй үймж байгааг мэдэж байна уу? Эсвэл та зурагтаар авсан мэдээллээс цаашгүй сууна уу?

Сануулахад 1: Өнгөрсөн нэгдүгээр сард Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг нас барсан хэрэг гарсан. Тухайн үедээ уг хэрэгтэй холбоотой маш олон таамаг гарч байв. Ямартай ч зарим албаныхан нас барсан цэргийг ахлагч нь “дэглэсэн” гэдгийг үгүйсгээгүй юм. Ийнхүү эр цэргийн албанд эрүүл саруул мордсон нэгэн ээжийн хүү харамсалтайгаар амь насаа алдсан.

Сануулахад 2: Увс аймгийн Баруунтуруун суман дахь Хилийн цэргийн 0311 дүгээр ангид алба хааж байсан цэрэг оргож, ОХУ-ын Тувад амиа алдсан харамсалтай хэрэг сар шинийн баярын өмнөхөн гарсан юм.

Байлдагч оргох үедээ 50 ширхэг сумтай буутай явсан бөгөөд эрлийн багийнхан оргосон цэргийг олох үед амьд байсан ба ОХУ-ын хил рүү хууль бусаар нэвтэрсэн байсан гэж байгаа. Улмаар талийгаач Ц.В-г тэнгэр рүү гурван удаа буудаж, дараа нь өөрийгөө буудан, амь хохирсон гэдэг мэдээлэл тархсан. Гэхдээ энэ тухай албаныхан одоо хүртэл мэдээлэл албан ёсны мэдээлэл өгөөгүй байна. Ийнхүү арав  хоногийн зайтай эх орны манаанд зогссон хоёр цэрэг харамсалтайгаар нас барлаа. Төр таг чиг.

Сануулахад 3: Өнгөрсөн баасан гарагт Урьдчилан хорих 461 дүгээр ангид 48 цагийн хугацаатай хоригдсон эмэгтэй Б нь өөрийгөө хорлож, амь насаа алдсан.

Гэтэл хариуцсан сайд нар таг чиг. Хариуцсан яамаа удирдаж чадахгүй байгаа учраас Ц.Нямдорж, Н.Энхболд нар албан тушаалаа хүлээлгэн өгөх нь зүй ёсны хэрэг. Улс төр дэх олон жилийн туршлагаа бодсон ч  улс төрийн соёлд жишиг болж, ёс зүйн хариуцлага хүлээн өөрийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж өгөх зүйд нийцнэ. Угаас Ц.Нямдорж, Н.Энхболд нар хариуцсан яамнаасаа явах цаг болсон гэдгийг дээрх хэргүүд нотолж байна.
П.ГОО

Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Даваа 2019-03-03 12:21:57
    Мэнгэт одоо огцороо чамаас одоо шавхаад юу ч гарахгүй болсон байна шүү дээ
  • иргэн 2019-03-01 11:52:33
    ЗХЖШ-н дарга гэж хүнээ хурдан томилооч ээ.Цэргийн анги байгуулагт чинь хүний ам эрсдээд байна нуугаад байна.2-сарын 28 нд 310-р ангийн осол гарч хүн үхлээ
  • иргэн 2019-03-01 03:42:44
    5 удаа ХЗСайд, 1 УИХ-ын дарга, 1 дэд дарга хийсэн, 30 жил УИХд суусан. Ард түмэн итгэсэн. Нямдор хуурсан. Дуугүй огцор. Хэлмэгдсэн хүний дүрд жүжиглээд байх юм
  • зочин 2019-02-28 06:04:03
    ЭНЭ олон жил ХЗДХ-н сайд хмйсэн хүн энэ монголд байтугай дэлхийд ч байхгүй байх гэхдээ яагаад энэ улс орон хөгжихгүй шудрага ёс тогтохгүй байгаагын учир нь ЭНЭ ...
  • хуц 2019-02-28 03:15:47
    хулгайч та нар мянга нохой шиг бооролдоод огцруулж харагдаач чаддаггүй л байхгүй юу
  • Зочин 2019-02-27 14:03:08
    Даравч далдайна баримт кинонд Нямдорж ашигт малтмалын, татвар, авилгатай тэмцэх хуулийг зассан гэж ҮХЦ-ээс бангадуулж ажлаасаа хусуулсан. Одоо өөрөө огцор!
  • Үнэн хаана байна 2019-02-27 08:34:24
    Олон нийт буюу ард түмэн алддаггүй шүү. Бодоцгооход илүүдэхгүй дээ хоёр бурхи минь. Монголчууд сэргэж байна шүү. Хуучин та нарын боддог, хардаг байсан үе өнгөрс...
    • Naabar 2019-02-27 08:59:48
      Тэгээд ийм юмнжудыг олон дахин сонгочихоод алдаа хтйгээгүй гэх гээд бна аа даа. Наад ард түмэн гэсэн тэнэг утгагүй үгээ боль
  • Басхүү 2019-02-27 03:49:42
    Мэнгэт харыг төрд байгаа цагт хулгай луйвар илрэхгүй
  • Дарга 2019-02-26 20:01:22
    Жинхэнэ өөдгүй худалч хүн чанаргүй адгийн новшийн амьтан чинь энэ Нямдорж гуа байсан юм байна.Хорин нүүртэй ховор бантан хутгагч хэнийг ч ашиглачихаад араас нь ...
  • Зочин 2019-02-26 17:51:34
    Нямдорж ч суудлаасаа тийм амар салахгүй. Зууралдаад л байна даа.
  • Болд 2019-02-26 17:39:06
    ЖДҮ-гийн хамгаалагч 2 эртхэн огцорсон нь дээр шүү
  • Nyamdorj ynendee yaj ch chadahgyi lyd yu 2019-02-26 16:58:04
    Nyamdorjoos garaas ni yum garna gej baihgyi!er ni salahgyi honsoorgyi ylas torch boltoi!Zorigiig heregiig ylam hychtei hyrdabchtai bolgoj chadahgyi odoo hyrtel ...
  • ЗОЧИН 2019-02-26 16:44:52
    ЭНЭ Ц.НЯМДОРЖИЙГ ЖДҮЧИН ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДСАН ГИШҮҮДЭЭ ХАМГААЛЖ ҮЛДСЭНД НЬ ИХ ДУРГҮЙ ХҮРЭЭД БАЙГААМ ДАА.ОГЦОР ДОО Ц.НЯМДОРЖ.Н.ЭНХБОЛД ХОЁР.
  • иргэн 2019-02-26 16:24:51
    Зоригийн хэргийг нэг талд нь болгоход Нямдорж хэрэгтэй гэж олон түмэн харж суугаа энэ хэргээ цэгцлэх болоогүй юу
    64.119.16.220
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-02-26 10:48:34
    Энэ 2 өвгөн одоо болноо ач зээгээ харцгаа дурдатгалаа бичээ.
    • хүн 2019-02-27 08:53:11
      Үхсэнийх нь дурьдатгал вэ. Монгол тѳрийг самарсан тухай юу.
  • Иргэн 2019-02-26 09:37:50
    Энэ хоёр ч явсан нь дээр дээ энэ хоёроос одоо юу ч гарахгүй энэ хоёргүй монгол улс явдагаараа л явна ш дээ энэ хоёрын гавьяа ч гэж бараг байхгүй дээ
  • Зочин  2019-02-26 09:18:37
    Энэ хоёр явах цаг нь болсон шүү. Хэдэн жил ямар ч үр дүнгүй шудрага цариалж явлаа. Одоо боллоо. Ард түмнээрээ бүү тогло.
  • иргэн 2019-02-26 07:33:44
    Хулгайч луйварчидын Эрдэнэт үйлдвэрийн 49-хувиас эхлээд хулга нь илрэх болохоор Нямдоржруу дайрч байна даа.Зоригийн хэрэг илрэх болохоор гэмт хэрэгтэнгүүд Нямдо...
    • Хөгийн юмнууд 2019-02-26 08:09:10
      За наад Зоригийн хэрэг, Эрдэнтийн 49% үнэмшдэг хүн ч үгүй боллоо.хийх байсан бол цаг зөндөө л байсан.одоо наад үлэг болсон юмаа ярилгүй зайлж үз
    • Анх 2019-02-26 08:01:36
      Зоригийн аллагын захиалагч Ш_О-гийн хамжигч Нямка гээд Ш.О-агсаны хүү фб-ээрээ зарласан. Эрдэнэтийн 51%-ийг Нямка Жаст Батхүү, Алтантайгаа барьцаалж зээлж идсэн...
    • Анхбаяр 2019-02-26 08:01:13
      оригийн аллагын захиалагч Ш_О-гийн хамжигч Нямка гээд Ш.О-агсаны хүү фб-ээрээ зарласан. Эрдэнэтийн 51%-ийг Нямка Жаст Батхүү, Алтантайгаа барьцаалж зээлж идсэн....
    • ж 2019-02-26 07:51:42
      Нямкагийн туслах бичжээ. Нямка явах болсон. Маш зөв нийтлэл байна.
  • irgen 2019-02-26 07:21:27
    Yawaa yaw. Ene yu ch hhgui uvuu nar zail
  • Төр 2019-02-26 06:28:22
    Худлаа шударга царай төг цехүүдийн зайлах цаг болсоон
  • ZOCHIN  2019-02-26 05:41:54
    HUN OORIIGEE ,AMIA HORLOJ .SAID N YAH ESTOI BAISAN YM VE.HEREG HIISEN N BARIMTTAI UCHIR HORIJ .GEREESLEL BICHSEN GEE BIZDEE.SAID TCUG OROOND N BH ESTOI YU...TE...
    • Ялзрал дампууралын дээд цэг 2019-02-26 08:11:27
      Амгаланбаяраар өөртөө шинэ жийп авахуулж унаж байхаар ажилтайгаа танилцаж шоронгийнхоо нөхцөлийг сольж камерыг нь солиулах байж.ХЭК энэ тухай 2 жил ярьсан бн
    • Зочин 2019-02-26 07:53:59
      Зохион байгуулалттай аллага Нямкагийн эрх мэдлийн байгууллагад болсон. 461-ийн дарга, ШШГЕГ-ын даргыг Нямка 2 жилийн өмнө анхны тушаалаараа томилсон. Огцор
  • Зочин 2019-02-26 05:26:41
    Энэ хоёр өвөө үнэхээр ажлаа дийлэхгүй болжээ. Бусдаар шахуулж ингэж нүдний булай болж байхаар угнь өөрсдөө л явчихмаар юм даа. Нас нь үнэхээр өндөр болжээ.
    • Хэлээд бнаа 2019-02-26 08:13:16
      Эд шүүмжлээд байсан М.Энхболдоосоо ялгаагүй ширээ сандалтай зууралдаж бн.Шударга ёс хариуцлага ярьж гарч ирсэн Хүрэлсүхийн топор нь хаачив
  • ZOCHIN 2019-02-26 05:16:49
    ZUB ZUB SAIN YUM BOLSON BOL SAID MUNDAG BAILAA L GENE MUU YUM BOLOHOOR SAIDAD YAMAR HAMAA BAINA GEDEG TARHIA UGAALGASAN DALDAGNUURUUD
    • Зочинд 2019-02-26 07:57:45
      Шоронд хүн үхэхэд Нямка огцрох ёстой. Нямка том ажил хийнэ гээд л 2 жилийн өмнө анхны тушаалаараа 461, ШШГЕГ-ын даргыг сольсон. Том ажил нь хүн алах байж дээ
  • хуульч 2019-02-26 04:36:07
    САЙДДАА НАРТ БИШ БАЙХ ,,? ҮРГЭЛЖ ШУУРГА БОЛЖ БАЙДАГ ТӨРИЙН АЛБАНД БАЙГАА ЮМ ? ОЛОН УДАА ЗАСГАА СОЛИХООР ТӨРИЙН АЛБАНЫ ДООД ШАТАНДАА ХАРИУЦЛАГАГҮЙ БОЛДОГ ЮМ,??...
    • Нямкагийн туслах хуульчид 2019-02-26 07:57:18
      Шоронд хүн үхэхэд Нямка огцрох ёстой. Нямка том ажил хийнэ гээд л 2 жилийн өмнө анхны тушаалаараа 461, ШШГЕГ-ын даргыг сольсон. Том ажил нь хүн алах байж дээ
  • Зочин 2019-02-26 04:08:52
    Энэ хоёрын явах цаг нь болсон.
  • Иргэн 2019-02-26 03:59:10
    Хүрэлсүх дарга нь маш өндөр дуугаар хулгайч, худалч, ажлаа муу хмйсэн нохдуудтай хариуцлага тооцно гээд байгаашдээ?! Тэгэх байлгүйдээ?
  • иргэн 2019-02-26 03:47:48
    хил дээр цэрэг үхэхэд хариуцсан салаан захирагч гээд хариуцлага алдсан нөхдүүд байгаа ш дээ ХЗДХ-ын сайдад ямар хамаа бн,хэтэрхий туйлширч байгаа юм биш үү
    • иргэнд 2019-02-26 07:56:26
      Шоронд хүн үхэхэд Нямка огцрох ёстой. Нямка том ажил хийнэ гээд л анхны тушаалаараа 461, ШШГЕГ-ын даргыг сольсон. Том ажил нь хүн алах байж дээ.
  • иргэн 2019-02-26 03:43:53
    Нямдорж одоо болноо, ард түмэн өөрөөс чинь залхаж байна, хийсэн ажил ч байхгүй
  • зочин 2019-02-26 03:32:36
    Ичих нүүргүй урвагчид,хоёр нүүртэнгүүдтөрөөс зайлах хэрэгтэй л дээ
  • г,ч 2019-02-26 03:15:12
    үнэхээр шударга ёсоор хандвал ажилаасаа огцорох ёстой улаан урвагчид монголын төрд дахиад битгий үзэгд,,,
  • иргэд 2019-02-26 03:13:06
    Гүйх нохойд баах нохой садаа гэж их үнэн үг байдаг,өөрөө юу ч хийж чадахгүй,өөрийгөө мөгтахаас цаашгүй,өрөөлөөр бас юм хийлгэдгүй Ц.Нямдорж бол одоо болсондоо,...
  • Zochin 2019-02-26 03:10:54
    Odoo ene khoer deer ni enkhtubshin ed nat bolikh kheregtei shuu dee nam aymar ed nart ortei bish shuu ed nar bugd 60.0 ter bumiin khamsaatan shuu dee
  • зочин 2019-02-26 02:58:57
    угааса энэ хоер адилхан жужигчид шудээ ус нь цайдаггуй ухаан бодол нь буруу зунсун ,иим удирдлагтай яам уудлухгуй!!!!
  • баатар 2019-02-26 02:51:11
    муу бүхнийй гал хамгаалагч болж сууж буй нямдорж төрөөс зайлах хэрэгтэй.олон жил төрийн өндөр албанд суулаа .гэтэл төр маань улам дампуурлаа.
  • Зочин 2019-02-26 02:27:40
    Цаг нь болсон. Арми, цагдаа,ХЦ хүнээ алсаар байна. Зориг гаргаад бууж өгвөл яасийм. Ай. Ширэн нүүртнүүдээ
  • Zochin 2019-02-26 02:22:13
    Hurelsuhiin ZG-aas 2 shyyd sugalah sanaarhal hend bga ni oilgomjtoi yum bish yy.
    • Тийм 2019-02-26 07:55:04
      Хүмүүс энэ 2-ын хамар дор энэ 2-ын мэдэлд үхээд байхад энэ 2 огцор оо. Хариуцлгаа хүлээ.
    • зочин 2019-02-26 03:42:24
      харин ч Энхболдыг бодвол Нямдоржид хийсэн ажил их шүү. Нөгөөх нь ч юу хийсэн нь мэдэгдэхгүй хирнээ л төрөөс салахгүй
  • - 2019-02-26 02:02:38
    За өвгөчүүдийн явах цаг болжээ! Аргагүй дээ, цаг хязгааргүй юм гэж байдаггүйгээс хойш яая гэх вэ??!!!
  • иргэн 2019-02-26 01:59:44
    Өөр хүн байсан бол Нямдорж шударга ёс яриад зайл гээх байсан даа. Одоо өөрөө яв. Н.Энхболдыгоо УИХ-ын дарга болчих байх гээд баахан хутгалсан биздээ