“Саруул талын өглөө” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн
МУЭ-ийн шагналт зураач, Олон улсын уран бүтээлчдийн Монголын Холбооны тэргүүн А.Чадраабалын “Саруул талын өглөө” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнд орчин үеийн уран зургийн шинэ арга барилаар энэ бүтээгдсэн 30 гаран тосон будгийн бүтээлүүд дэлгэгдэж байна.
Зураач А.Чадраабал нь 2014 оны гуравдугаар сард бэхэн зургийн бие даасан үзэсгэлэнгээ Улаанбаатар хотод гаргаж байв. Харин нэгдүгээр сард БНХАУ-ийн ӨМӨЗОрны “Хөх хот”-д “Хиймор” олон улсын үзэсгэлэнг, дөрөвдүгээр Ордос аймгийн “Чингисийн Онгон”-д “Бидний сэтгэл дэхь Чингис хаан” үзэсгэлэнг тус тус зохион байгуулаж, 3гуравдугаар сард Тайван улсын Кенмен хотноо зохион байгуулагдсан ”Азийн орчин үеийн урлагийн 28 дахь удаагийн олон улсын үзэсгэлэн”-д “Хавар” бүтээлээрээ, долдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан олон улсын “Саммит” үзэсгэлэн, наймдугаар сард Монголын Урчуудын Эвлэл, Хөх хотын “ИХ ЗУУ” орчин үеийн урлагийн төв хамтран зохион байгуулсан “Монгол морь” үзэсгэлэнгүүдэд “Нартай өдөр”, “Морьны зохиомж” бүтээлүүдээрээ оролцсон байна.

Энэ удаагийн үзэсгэлэн нь “Морь”-ны сэдвээр голлон зурсан хэдий ч орчин үеийн урлагийн өвөрмөц хэлбэр донж төрхтэй, шинэлэг зохиомж арга ажиллагаа техник ашиглаж хийсэн 2014 оны шинэ бүтээлүүдээ дэлгэн үзүүлж байна.
Үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүд нь өөр хоорондоо ижил бус тус бүрдээ гүн утга санаа агуулсан, зохиомж авалт дүрсийг илэрхийлж байгаа нь товч бөгөөд цөөн тооны нарийн зураасаар хэлбэр дүрсээ илэрхийлж, зурийн гол дүрийн зарим нэг жижиг хэсэг дээр илүү бодит болгон нарийн зуралтаар  бичиж гаргаж ирсэн нь урьд урьдын үзэсгэлэнгүүдээсээ онцлог бөгөөд шинэлэг болсон байна.
“Саруул талын өглөө” уран бүтээлийн үзэсгэлэн нь энэ сарын 9-18-ны хооронд Blue Moon art галерейд гарах бөгөөд 21-нээс БНХАУ-д үргэлжлэн гаргахаар төлөвлөсөн байна.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.