
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ТӨБЗГ-ын дарга Б.Ганбат холбогдох албаныхантай уулзалт хийлээ. Уулзалтын үеэр 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэлийг батлах тогтоолыг УИХ-д өргөн бариад байгаа. Үүнтэй холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өмнө нь хувьчлагдсан 928 төрийн өмчид хяналт шалгалт хийх ажлын хэсэг байгуулах үүрэг өгсөн байна. Тодруулбал, хувьчлагдсан ААН-үүд анөөдөр ямар байдлаар ашиглагдаж байна, үндсэн зорилгоосоо гажсан уу, тэнд ажиллаж байсан албан хаагчдын нийгмийн асуудал шийдэгдсэн үү. Аж ахуйн нэгжүүд ногдол ашиг тараах хэмжээний ашигтай ажиллаж чадахгүй байна уу, татвараас зайлсхийх замаар ашгаа нууж байна уу гэх мэт асуудал дээр дүгнэлт хийх хэрэгтэй хийх хэрэгтэй гэж үзсэн байна. Ажлын хэсэг ирэх дөрөвдүгээр сард шалгалтынхаа үр дүнгээ танилцуулах юм.
П.АНИР
Оллоо.мн
Оллоо.мн