Долоон хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ

Хөрөнгийн бирж өнөөдөр  I, II, III ангиллын 22 хувьцаат компанийн 162,279,326 төгрөгийн үнийн дүн бүхий 509,047 ширхэг хувьцаа арилжигдсанаас 7 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.  Үүнээс "Эрчим Баян Өлгий" ХК (BOE+14.92%) болон "Могойн Гол" ХК (BDL+12.86%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Баянгол Зочид Буудал" ХК (BNG-6.67%) болон "Мандал Даатгал" ХК (MNDL-4.06%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 3,501 ширхэг үнэт цаасыг 361,790,000 төгрөгөөр арилжаалагдсан байна.

"TOP 20" индекс 0.89 хувиар буурч 21146.54 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,499,859,094,985.57 төгрөг боллоо.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.