Малгай буруу харуулж, цоорхой хувцас өмсдөггүй ёсыг та мэдэх үү
Сүүлийн үед залуу үе маань мода нь уранхай ноорхой хувцас өмсөх болжээ. Энэ бол гуйлгачингийн хувцас гэж нэгэн номтой лам хүн ярьж билээ.

Монгол хүн та малгайгаа буруу харуулж өмсдөггүй ёсыг мэдэх үү. Хэрвээ малгайны ирмэг буруу харуулж өмсвөл талийгаачийн ёсонд хүрэхдээ ингэж өмсдөг. Бусад үед өмсвөл зулай буюу суваг битүүрнэ гэж цээрлэдэг ёс бий. Сүүлийн үед уранхай цоорхой өмд, цамц өмсдөг хүүхдүүд ихэсчээ. Үүнийгээ моод гэж тайлбарладаг. Угтаа бол гуйлгачин хувцас гэж үздэг.  

Богдын сургаальд “Цөвүүн цаг ирэхүй дор гуйлгачин хувцас өмсч биенийхээ эрчим энергийг гөвнө өө” гэж бичжээ. Одоо цаг үеийг яг онож хэлсэн байгаа биз дээ. Тэгэхээр монгол хүмүүн та зөв энергитэй зөв үйлтэй байхын тулд гуйлгачин хувцас, үхэл дуудсан малгай зэргээс хол оршоорой.

Мөн нар буруу эргэсэн цайг хүн рүү бүү зүглүүл. Нар буруу эргэсэн хуй гэж цээрлэж цайг хүнд барьдаггүй ёс жаягтай. Яагаад гэвэл сөрөг энерги дууддаг байх нь. Тэгэхээр хүнд эерэг биш сөрөг хандлага болчих гээд байна гэсэн болгоомжлол юм.

Нийгэм нь цөвүүн цагт амьдарч байгаа энэ үед хүн өөрийн өөртэйгээ л ажиллах нь чухал юм. Бусдын алдаа,өө дутагдлыг харахаас илүүтэй өөрийнхөө алдааг олж хардаг, засч залруулдаг байж хэмээнэ бусдад зөв зүйлийг өгч, эерэг хандлагыг түгээж чадна. Өөрийгөө шүүж, өөрийгөө хайж олоогүй цагт бусдыг шүүмжилж, бусдад буруугаа нялзаана гэдэг маш буруу зүйл. Ёс суртахуунтай байя гэвэл эцэг өвгөдийнхөө ухаан руу өнгийж харах хэрэгтэй.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-02-26 13:06:43
    ЭНЭ НЭГ О.ГЭРЭЛ ГЭЖ ХҮН ЯАХААРАА ДАНДАА ӨӨРИЙНХӨӨ ЮУ САНАЖ БОДСОНОО БИЧИЖ БАЙДАГ ЮМ. ТЭНЭГ БОДОЛТОЙ ОРК ВЭ
  • Идэр 2019-02-26 03:52:52
    Богд хааны төмөр хайрцагны нууц гэдэг товчхоон өгүүлэлийг уншаарай. Сүүлийн 100 жилийн төрх яг байгаа Монгол хүнд бэлэгдэл гэдэг маш чухал юм байдаг юм даа
  • зочин 2019-02-25 10:15:25
    Богдын бошго гэдгийг бүгдэд уншуулмаар
  • зочин 2019-02-25 09:50:52
    харийн шашин шутээд л харийн хоол идээд л байвал цеехен монголчуудад халтай л байхдаа шезо баасангийн женко еренхийлегч минь юу бодож бна
  • Бат 2019-02-25 08:58:20
    Биднийг багад цоорхой хувцас өмсөдөггүй ажилгүй анхиагүй гэдэг байлаа одоо бүх юм эсэргээрээ болж дээ
  • иргэн 2019-02-25 08:57:34
    манийг бага байхад санамсаргүй малгайгаа буруу харуулаад өмчихсөн байвал эцэг эх маань монголоо алдсан амьтан гээд л аашилдаг байсан одоо ч хамаагаа алджээ