ШШГЕГ:Сэжигтэн амиа алдсан асуудалд дотооддоо шалгалт оруулсан байна
Салхитын мөнгөний ордын эзэмшигч, ашиглагч компаниудын хоорондын маргааныг шалгах явцад илэрсэн их хэмжээний авлигын хэрэгт шалгагдаж байсан Монгол Улсыэн гавьяат хуульч Л.Бямбаа энэ сарын 22-нд ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид саатуулагдаж байхдаа амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа.

Уг хэргийн талаар ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Дамдинцэрэн хэвлэлийнхэнд мэдээлэл өгөв. Тэрбээр “Цагдан хорих 461 дүгээр ангид тухайн хэрэг болох үед ээлжийн бүрэн бүрэлдэхүүн ажиллаж байсан. Өчигдрөөс ШШГЕГ-аас томилогдсон ажлын хэсэг албаны дотоод шалгалтыг эхлүүлсэн. Хяналтын ажилтнууд, давхрын харуулууд ажилдаа хариуцлагагүй хандаж, сонор сэрэмж алдсан байхыг үгүйсгэхгүй. Тухайн үед хяналтын ажилтан, давхрын харуулууд ажлын байрандаа байсан. Зарим хэсэгт байрлуулсан камер өрөөг бүрэн хянах боломжгүй байдаг. Шалгалтын дараа бүх асуудал эцэслэн шийдвэрлэгдэнэ.

Шалгалт дөнгөж эхэлж байна, хариуцлага алдсан алба хаагчдад хариуцлага тооцно” гэсэн мэдээллийг өглөө. Талийгаач Б-гийн хоригдож байсан өрөө нь хяналтын камертай аж. Хорих ангийн дотоод журманд цагдан хоригдож байгаа этгээдийг тухайн улирлын хувцастай нь орохыг зөвшөөрдөг юм байна. Тиймээс талийгаачийг өмсч байсан хувцастай нь хорьжээ. Талийгаачийг энэ сарын 22-ны өдөр шүүхийн шийдвэрээр цагдан хорьсон бөгөөд маргааш нь буюу энэ сарын 23-нд амиа алдсан байжээ. АТГ-ын мэдээлэлээр талийгаачийг гаргаж авахаас хэдхэн цагийн өмнө амиа алдсан байсан гэх мэдээллийг өгч байгаа бол ШШГЕГ-аас 48 цагийн хугацаа нь дуусах болоогүй байсан гэх мэдээллийг өглөө.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.