Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад таван хүүхэд бэртээжээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай улирдлагын хэлтэст нийт 405 дуудлага ирүүлснээс зам тээврийн ослын шинжтэй 288 дуудлага мэдээллийг алба хаагчид хүлээн авч шалгажээ.
 
Ослын улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирч, нийслэлд 11 гэмтэж бэртсэний 5 нь бага насны хүүхэд ба тээврийн хэрэгсэлд зорчиж байх үедээ осолд өртөж гэмтэж, бэртсэн байна.
 
Хүүхэд өртсөн ослын шалтгаан нөхцлийг үзвэл жолооч нар гэр бүл, үр хүүхдээ тээвэрлэхдээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсоны улмаас осол гаргаж гэмтжээ.
 
Тухайлбал СХД-ийн нутаг 42-р сургуулийн баруун замд T.Chaser маркийн аввтомашины жолооч А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас гэрлийн шон мөргөж, зорчиж явсан 13 настай У, 6 настай Э, 3 настай Б нарын 3 хүүхэд гэмтсэн байна.
 
Мөн ХУД-ийн нутаг Морингийн давааны замд T.Pruis маркийн автомашины жолооч Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас онхолдож, зорчиж явсан 41 настай Ө, 5 настай А,  6 настай А нарын 3 хүн гэмтсэн ослууд бүртгэгджээ.
 
Манай улсын хэмжээнд хүүхэд аюулгүй тээвэрлэлт болон хамгаалалтын суудлын хэрэглээ 10 хүрэхгүй хувьтай гэсэн судалгаа байна. Зам тээврийн ослын улмаас амь насаа алдаж байгаа болон хүнд гэмтэж байгаа хүүхдүүдийн 70 орчим хувь нь буруу тээвэрлэлт, автомашин дах хүүхдийн аюулгүй байдлыг хангаагүйгээс шалтгаалж байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • NJ 2019-03-02 06:39:55
    Sogtuugaar joloo barina, hurd hetruulne,gerel shiljuulehgui yvna, huuli durmee barimtlana gj ugui.Neg l ih omgorhson zaluuchuud.
    66.181.161.71
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-02-25 07:23:55
    согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох бол санаатайгаар хун алахыг завдсан гэж узэж шууд эруу уусгээд ганц худагт хатааж байж л арай багасгах байх шуу
    202.9.43.20
    Мэдэгдсэн Хариулах