АТГ: Шүүгч амиа алдсан харамсалтай үйл явдал боллоо
Урьдчилсан хорих 461-р хорих ангид саатуулагдаж байсан шүүгч Б амиа хорлож нас барсан. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар талийгаач нь эмэгтэй хүн бөгөөд өөрт байсан өмссөн хувцсаараа өөрийгөө боомилж амиа хорлосон хэмээж буй. АТГ-аас өнгөрсөн долоо хоногт шүүгч нартай холбоотой хэргээр хэд хэдэн хүнийг түр саатуулаад байсны нэг нь шүүгч Б байсан юм.

Тэгвэл энэ талаар АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар “Үнэхээр харамсалтай үйл явдал боллоо. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийг шалгаж байхад нэр бүхий хүмүүст хээл хахууль өгсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул талийгаачийг сэжиглэн баривчилсан. Цагдан хориогүй, эхний ээлжид 48 цагийн хугацаатайгаар баривчилсан байсан.  Мөрдөх байгууллагын хувьд талийгаачийн ажлын байр болон гэрт нь нэгжлэг хийж тухайн хэрэгтэй ач холбогдол бүхий баримтуудыг хураагдсан. Хураагдсан баримтуудын хүрээнд хууль зүйн үндэслэл тогтоогдсон тул баривчилсан. Улмаар 48 цагийн хугацаа дуусаад авахаар очих үед ийм харамсалтай үйл явдал болсныг олж мэдсэн. Цагдаагийн байгууллагаас мөрдөн байцаалт, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаа” гэлээ.
 
П.ГОО
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-02-28 03:33:26
    Их л ээрч муурч бсан шүү
  • monhoo 2019-02-27 12:00:44
    tetgeveriin emegtei,nastai omgoologciin ami nasiig honoocihood ene mogoi nydelsen hulgaic yu uriad bainaa.egciinhee ami nasiig camaas nehnee.hohirogcdiin hamgal...
  • zocin 2019-02-25 14:06:54
    aldsan bish amiig ni avaad yavjee dee
  • tttt 2019-02-25 07:18:58
    Iadarsan, nastan ukje , tuuniq, qamgalakh ken be
  • зочин 2019-02-25 06:53:53
    беесенд хутга гэж луйварчин хулгайч женког яаж ч чадахгуй байж ядарсан настай эмэгтэйд юун их эр бяр узуулдэг юм тэр настай авгай хаачдаг юм хорих шаардлагагуй
  • иргэн 2019-02-25 06:45:47
    хамсаатангууд нь
  • Цэнд 2019-02-25 06:44:18
    Жаргалбаатар аа чи дарамталдаг шүү !!!!
  • зочин 2019-02-25 06:37:26
    мөрдөн шалгах үедээ дарамтласан юм биш биз,хуулийн хүн амиа хорлоно гэдэг бол сонин л байна даа, ер нь прокурорын дэргэдэх хяналтын тогтолцоо байх хэрэгтэй дээ...
  • бат 2019-02-25 06:08:59
    Шүүгч биш өмгөөлөгч гэж бичээ.
  • Бат 2019-02-25 06:08:27
    Үндсэн хуулинд ёрөнхийлөгчийн засаглалтай болох өөрчлөлт оруулахгүй бол олигархууд төрөөр тоглоод дууслаа Монголчууд нэг гарт төвлөрсөн үедээ хүчтэй байсан т...
    • !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! 2019-02-25 13:43:41
      Хөөе, нөхөөр чи!!! Намбарван, Нугдгар, Женко мэтийн үл бүтэх этгээд хэт их эрх мэдэлтэй Ерөнхийлөгч болчихвол юу болохыг төсөөлөх ч үгүй байгаа биз, та нар!!!!
  • Зочин 2019-02-25 05:29:25
    Ахмад эмэгтэй хүнийг хориод байхдаа яахав дээ. Албаар алсан мэт санагдаж байна....Ум маани бадми хум....
  • ганаа 2019-02-25 05:16:38
    Нухцын биш үү