Шүүгч асан эмэгтэй юуны учир амиа алдав
ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид 48 цагийн хугацаатай хоригдсон байсан шүүгч асан Б нь амь насаа алдсан хэрэг өнгөрсөн амралтын өдөр гарлаа.  

Эх сурвалжийн мэдээллээр талийгаач нь өөрийнхөө хувцсаар хоолойгоо боомилж, амиа егүүтгэсэн байж болзошгүй гэнэ. Талийгаач нь авлига, албан тушаалын хэргээр АТГ-т шалгагдаж байсан бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлд шүүгчээр ажиллаж байсан, Монгол Улсын гавьяат хуульч 67 настай Л.Бямбаа гэгч байжээ. Тэрбээр тэтгэвэртээ гараад удаагүй байж.

Бас өөр нэгэн эх сурвалжийн хэлж буйгаар Салхитын ордны мөнгөний хэрэгт АТГ-аас таван хүнийг цагдан хорьсны дунд шүүгч нар ч байсан гэх. Талийгаачийг Ш.Мөнгөншагайгийн хамтаар нэг өдөр баривчилсан байжээ.
Албаны эх сурвалжийн хэлж буйгаар “Өнөөдрөөс эхэлж ямар нэгэн мэдээлэл өгөх байх. Ямартаа ч амиа хорлоогүй болно” гэжээ.

Тэгэхээр талийгаачийг гадны нөлөөтэй амиа алдсан байж болзошгүй. Тэгээд ямар ч гадны нөлөөгүй мэт харагдуулж, амиа хорлосон болгосон байж таарах вий гэсэн таамаглал гарч эхэлжээ. Түүнийг авлига албан тушаалтнуудтай холбоотой хэргийн талаарх их зүйл мэдэж байсан учраас ийнхүү амийг нь егүүтгэсэн байж магадгүй гэсэн хардлага ч төрж эхлэв.

Талийгаач нь салхитын мөнгөний ордтой холбоотой хэргээр шалгагдаж байсан бөгөөд тэтгэвэртээ гарснаасаа хойш өмгөөлөгчөөр ажиллаж байсан юм байна.

Тэгвэл авлига албан тушаалтны хэргийг АТГ-аас шалгаж байгаа бөгөөд тэднийг цагдан хорьсон байгаа юм. Тиймээс эднийхээс тодорхой мэдээлэл өгнө гэдгийг цагдаагийн байгууллагынхан хэлэв. Энэхүү харамсалтай хэргийг БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Үнэхээр талийгаач гадны нөлөөгүй амиа алдсан уу, эсвэл гадны нөлөөтэй нас барсан уу гэдгийг шүүхийн шинжилгээгээр тодорхой болно.

Өнөөдөр АТГ-аас цаг үеийн ээлжит мэдээлэлээл хийнэ. Энэ үеэрээ тодорхой мэдээлэл өгөх болов уу.

Талийгаач Л.Бямбаа нь 1951 оны арваннэгдүгээр сарын 17-нд Төв аймгийн Зуун мод хотод төрсөн. Дээд, хуульч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны доктор, Монгол Улсын гавьяат хуульч байсан бөгөөд шүүх болон шүүхийн захиргааны байгууллагад тасралтгүй 35 жил ажилласан нэгэн байв.

Анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхэд шат дараалан ажиллаж, шүүн таслах ажиллагааны зохих дадлага туршлагатай болсон.

2012-2015 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллах хугацаандаа "Шүүхийн сэтгүүл зүй”-н үндсийг тавьж, олон нийтийн дунд шүүх, шүүгчийн нэр хүндийг дээшлүүлэхэд чиглэсэн шинэлэг ажлуудыг санаачлан зохион байгуулж байжээ.

Энэхүү харамсалтай, эргэлзээтэй хэргийн талаарх үнэн зөв мэдээллийг эргэн мэдээлэх болно.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • үнэн 2019-03-01 15:50:26
    Монголын төр Бямба шүүгчийг алжээ. Жирийн иргэдийг 30 000 р нь алж ирсэн. 1 шүүгчийг алсан нь юу ч биш.Монголчууд монголчуудаа алсаар ирсэн. Харийнхан биш.
  • kk 2019-02-27 12:19:55
    Amid bh argagyu bj dee
  • П 2019-02-26 03:01:21
    Монголын гавьяат нэг иймэрхуу ухлээрээ авлига авснаа нотлоод явждээ
  • иргэн 2019-02-26 02:41:04
    алуусанч бай өөрийгөө егүүтгэсэн ч бай маш их муухай үйл хийсэн хүн юм. нэг үгээр мафийн гишүүн монголд шударга бусын хонгилд тогтооход үнэтэй хувь нэмэр оруулс...
  • зочин 2019-02-25 22:52:15
    67 настай, өмгөөлөгчийн заавал саатуулж, хорих хэрэгтэй байсан юм байх даа.
  • H 2019-02-25 16:11:39
    Iim nastai Mongol emegtei khyn amia khorlono gej bkhgyiee? Ooroo omgologch! Shyygch khyygee ch bodson! Alchlaadaa!!
  • ???!!! 2019-02-25 13:40:38
    Шүүхийн нэр хүнд ингэж шалдаа бууна гэдэг төр, нийгмийн эрх ашигт маш их хортой шүү! Хэдэн авилгач шүүгчийг шийтгэж болно, харин яаж нэр төрийг сэргээх вэ???
  • зочин 2019-02-25 11:42:13
    Шүүх аль эрт л шүүх биш болсон.Гавъяат нь ийм байхад бусад нь ойлгомжтой өөрсдийгөө үнэлээд л хэргийг нүд аниад л хэдэн хиртэй цаасаар хаачихдаг болсон.
  • зочин 2019-02-25 10:39:57
    үхнэ гэж зорисон бол хаана ч үхнэ балмагдаж баригдаж зүйд боллоо гээд л үхсэн байх бурхан цээрлүүлэв.Хахуул авч олон хүнийг хилсээр шийтгэсэн байх даа хөөрхий
    103.242.47.98
    Мэдэгдсэн Хариулах
  • Сонор 2019-02-25 09:02:00
    Төрийн харуул, хяналтанд хүний амь нас эрсдэнэ гэдэгт итгэмээргүй. Тэр тусмаа нэр төртэй гавьяат хуульч хүн байсан. Амыг нь хааж, гэрчийн устгах операцид байвуу...
  • Z 2019-02-25 08:46:06
    Alchihsan bhaa nogoo jinhene ezed n .
  • ИРГЭН 2019-02-25 08:34:19
    КАМЕРЫН БИЧЛЭГИЙГ УСТГАЖ БОЛДОГ,АЛГА БОЛГОЖ БОЛДОГ,ЕР НЬ ЯАЖ Ч БОЛДОГ ГЭДГИЙГ ЗОРИГИЙН ХЭРЭГ БАТЛААД ӨГСӨН БИЗ ДЭЭ. ИХ Л ЗҮЙЛ МЭДЭЖ БАЙСАН БАЙХДАА, ХАРАМСАЛТАЙ ...
  • Zocnin 2019-02-25 07:02:11
    Ih mongotei bolson hun amia horlono gej yu bh be . Kameraar ooroo amia eguutgej bgaa bicnleg l notno doo
  • зочин 2019-02-25 06:49:13
    Авилгалаа үр хүүхдэдээ үлдээх гэж алуулсан болох гэж амиа хорложээ дээ.Хөгшин хонины насгүйгээ мэдэж байсан биз.
  • иргн 2019-02-25 06:45:54
    шез ч ер ни нотой бх шүү угаасаа л энэ хуулийн хүрээнийхэн нэг л биш болчихоод бг юм зоригийн хэргийг хэрхэн шийдсэнээс л харагдаад бх шиг ээ үр үндсээр ни
  • иргэн 2019-02-25 06:45:49
    Хуулийн хүн ямарч гэм буруу тогтоогүй байхад амиа хорлоно гэж байхгүй Салхитын ордыг булаацалдаж байгаа хүмүүсийн явуулга байх
  • иргэн 2019-02-25 06:22:51
    хамгийн сүүлд ШЕЗ-д ажиллаж байсан юм бол Лундэндоржоос асуухад гэмгүй
  • Зочин 2019-02-25 05:27:02
    Нээрээ л мафи ажиллаад байгаа юм биш үү.....
  • Po 2019-02-25 05:15:02
    Хөрөнгийг нь хурааж ав . Өөр хэлэх үг ч алга
  • Зочин 2019-02-25 02:39:53
    Яг л алуулсан. Ингэхээр л шүүгч хянагч бүгдийг л бүхлээр нь солих хэрэгтэй. Энэ их нууц мэдэж байгаа хүмүүс нууцаа бичээд дарчихмаар хадгалчихмаар хэнд ч үнэний...
  • zochin  2019-02-25 02:38:17
    um maani bad mi hum
  • зочин 2019-02-25 02:33:02
    Яг л кино, уран зохиолын номд гардаг шиг юм болж. Монголд жинхэнэ ёсоор мафи бий болжээ гэж ойлгомоор.
  • Иргэн 2019-02-25 02:16:55
    Алчихсан байхаа даа. Камерын бичлэгийг янзалж болноо.
  • Ии 2019-02-25 02:03:59
    Камерыг нь шалгаад тогтоож болох байх даа.