Эмэгтэйчүүдэд тусдаг хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулна
Умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулахаар 2018-2021 онд хэрэгжүүлэх нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан шуурхай зохицуулалтыг хангах зөвлөл хуралджээ.

Уулзалтын үеэр ХСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн умайн хүзүүний хорт хавдрын тусламж үйлчилгээнд ХПВ-ийн хурдавчилсан тестийг нэвтрүүлэх төслийг танилцуулсан юм.

Мөн тэрбээр “Умайн хүзүүний хорт хавдар буюу өмөн нь эмэгтэйчүүдийн дундах тархалтаараа ходоод, арьс, хөхний өмөнгийн дараа дөрөвт ордог өвчин. Умайн хүзүүний өмөн нь умайн хүзүүг бүрхэж байгаа хэвийн эсээс үүссэн хорт хавдар юм. Жил бүр энэ өвчнөөр 600.000-аас дээш тооны эмэгтэйчүүд өвчилж байна. Тиймээс эрүүл мэндийн яамнаас өвчлөл, нас баралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажлууд зохион байгуулахаар ажиллаж байна” гэжээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2019-02-24 06:31:03
    Бид үр хөндөлтийг зоргоор нь тавьж бизнес болгосон одоо 20-30 жилийн дараа гарах аюулыг мэдэх хүн байна уу ёстой айж байна
    • zochin 2019-02-25 01:42:47
      huviin emnelgiin gol biznes n ur hondolt, bid ardchilliin 20 garui jild 1 say irgenee ur hondoltoor horooloo. 4 say huntei uls 3 sayas hamaagui hurdan hogjino. ...