Чөлөөт бөхийн дэлхийн аварга, гавьяат тамирчин С.Цэрэнчимэдийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр 25 настайгаа золгож буй. Хар бага наснаасаа эхэлж их спортоор хичээллэж, амжилт гаргаж яваа тэрбээр дэлхийн аваргын алт, мөнгөн медальтай агуу тамирчин.
Өнгөрсөн жил ээж болсон тэрбээр нэг хэсэг спортоосоо хөндийрсөн байсан юм. Тэгвэл өнөө жилээс эхэлж бэлтгэлдээ шаргуу орж, тив дэлхийн тэмцээнд амжилттай оролцож яваа билээ.
Ингээд залуу аваргадаа төрсөн өдрийн баярын мэнд хүргэж, спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.
О.Гэрэл
Оллоо.mn