Тоглолтын тасалбар шаглаж зардаг хүмүүст арга хэмжээ аваач
Ямар нэгэн тоглолтын тасалбар шагладаг бүлэглэл байна. Уг нь шагчдыг үгүй хийж, устгана гэж уран бүтээлчид ярьдаг ч чадахгүй байгаа бололтой.

Тухайлбал, өнгөрсөн баасан гарагт болсон дуучин Э.Чулуунчимэгийн “Бүсгүй ертөнц” тоглолтын билет сүүлдээ 80 мянган төгрөгт хүрэв.

Хэсэг залуус “Билет авна, зарна” хэмээн холхино. Тэдний дунд эмэгтэй хүн ч байгаа юм. Нэг хүнээс хямдхан авсан тасалбараа 1-2 нугалж зараад дундаас нь мөнгө унагах нарийн аргатай. Бүр суудлын схемийн зураг харуулж их аятайхан голын суудал байна хэмээн худлаа хэлж байгаад худалдаалах юм. Уг нь “Бүсгүй ертөнц” тоглолтын тасалбар 25 мянган төргөг байсан.

Сүүлдээ тоглолтын тасалбар 40-80 мянга хүрэв. Яагаад ийм үнэд хүрч байгаа талаар сонирхож асуувал “Худалдаж авахгүй юм бол чамд ямар хамаатай юм бэ” гэж уурлаж элдэвлэх янзтай. Ийм маягаар тасалбар шаглаж, өндөр үнээр худалддаг шагчдад хатуу арга хэмжээ авдаг баймаар байна шүү дээ. Эрэлт хэрэгцээ ихтэй, үзэх дуртай дуучдын тоглолтыг өндөр үнээр шаглаж байна, тэд.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • taij 2019-02-25 05:29:57
    shagchdaas bilet avahaa bolchioch.yamar uzehgui bol uheh geed bgaa yumuu,Hend ch hereggui toglolt shownuudiin bizness
  • зочин 2019-02-24 10:37:28
    хэн шагийн билет ав гэсэн юм узэхээ л больчих ер нь энэ олон дуучид хэнд хэрэгтэй юм их хуралд хуртэл шезо жавхлан та нар нудийг нь уг хэлж байгааг нь хараарай ...