Энэ жилийн “Шилдэг гэр бүл”-ээр 9 гэр бүл тодорлоо

Энэ жилийн “Шилдэг гэр бүл”-ийн шалгаруулалтад нийт 180 гэр бүл өрсөлдсөнөөс есөн  гэр бүлийг “Шилдэг гэр бүл - 2014” өргөмжлөлөөр шагнаж  урамшууллаа.

Өнөөдөр Олон улсын Гэр бүлийн өдөр тохиож байгаа бөгөөд НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хэлэлцээрээр 1994 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын 15-ныг ”Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэх болжээ. Манай улс энэ өдрийг тохиолдуулан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас Монгол Улсын шилдэг есөн гэр бүл шалгаруулах ёслолын арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай.

2014 оны “Шилдэг гэр бүл”-ийг танилцуулж байна. Үүнд: “Азай гэр бүл”-ээр Хөвсгөл аймгийн иргэн Ж.Бүдрагчаагийн  гэр бүл, “Өнөр гэр бүл”-ээр Булган аймгийн иргэн Б.Дашцэрэнгийн  гэр бүл, “Алдартан гэр бүл”-ээр Өмнөговь аймгийн иргэн Ш.Пүрвээгийн гэр бүл, “Залуу гэр бүл”-ээр Баянхонгор аймгийн иргэн Т.Дагвадоржийн гэр бүл, “Хүмүүнлэг гэр бүл”-ээр Говь-Алтай аймгийн Б.Авирмэдийн гэр бүл, “Авъяаслаг гэр бүл”-ээр Өмнөговь аймгийн Ц.Бадамсүрэнгийн гэр бүл, “Спортлог гэр бүл”-ээр Дорнод аймгийн иргэн Г.Ломбодоржийн гэр бүл, “Оюунлаг гэр бүл”-ээр Төв аймгийн иргэн Д.Түгжамбын гэр бүл, “Бүтээлч гэр бүл”-ээр Улаанбаатар хотын иргэн Д. Дэлгэрсайханы гэр бүл тус тус шалгарлаа.

Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • gerlee 2014-05-16 02:44:24
    yuni omno buh ger buluuddee eruul enhiig husye, ene uraldaan hezeenees zarlagddag bogood shalguur ni yag yu v e, haashaa materiala hurguuleh ve, medeelel ogooch
    124.158.112.5
    Мэдэгдсэн Хариулах